МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.29
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Ажил хэрэгч Мөнгөний бодлого хөтөлбөр байх хэрэгтэй байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэнанхны хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

2020 оны мөнгөний бодлого батлагдахад гишүүнийхээ хувьд би: Олон улсын сайн туршлагад үндэслэсэн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх гээд оруулсан. Гэтэл дахиад 2021 оны Мөнгөний бодлого дээр яг энэ үг үсгээрээ явж байна. 2020 онд юу хийсэн бэ? Тогтолцоогоо бий болгож чадсан уу? Цаашдаа Монгол Улсад ипотекийн зээлийн бодлого ямар бодлого байх вэ?

Хэн нь 8 хувийн зээл авдаг. Хэн нь жилийн 12.5 хувийн хүүтэй зээл авдаг юм бэ? Ийм ипотекийн зээлийн бодлого гэж байх уу? Цаашдаа ажил хэрэгч Мөнгөний бодлого хөтөлбөр байх хэрэгтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ