2020.09.28
Орон нутгийн хөгжил

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд цэцэрлэг ашиглалтанд орлоо

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн шинэ бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад оржээ. Тус суманд цэцэрлэгийн насны 400 гаруй хүүхэд байдаг. Цэцэрлэгийн багтаамж муу болохоор найман гэр цэцэрлэгт 130 гаруй хүүхэд хамруулдаг байжээ. Одоо цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулж байна.

Хэнтий аймгийн Батширээт суманд Спорт заалны нээлт боллоо. Улсын төсвийн 420 сая хөрөнгө оруулалтаар стандартад нийцсэн талбайтай Спорт заалтай болжээ. 

Мөн Өмнөдэлгэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төв барьж байна. Тус барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ