2020.09.24
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тойрогтоо ажиллав
Орон нутгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхдээ хэд хэдэн чухал асуудлыг заавал тусгах ёстой гэж хөдөө орон нутгийн иргэд үзэж байна. Хөдөөгийн сумдын удирдлага, санхүүжилтийн эрх мэдлийг нэмэгдүүлснээр тухайн сум асуудлаа өөрөө шийдвэрлэх, аймгаасаа авдаг татаас багасах, иргэд нийтийн хурал идэвхжих, сум өөрөө ажлын байр гаргах боломжтой зэрэг олон талын үр дүн гарах юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сумын Засаг даргад мэддэг юм гэж байхгүй болсон. Бүгд босоо хөтөлбөртэй болсон. Сургууль төгсөж ирээд ажилгүй болсон хүүхэд их байна. Жишээлбэл цэцэрлэг, сумдад ажлын байр бий болсон байхад тэр хүүхэд нь ажилд орж чаддаггүй. Өөр сумаас хүн ирж ажилд ордог. Аймгийн төвөөс хүртэл ирээд ажилд ордог хүүхэд олон байгаа. Сонгох сонгогдох эрх сумынхаа иргэдийн хуралд заавал улс төрийн намаас хатуу сонгоод байх шаардлага байхгүй. Ер нь сум орон нутаг дээр байгаа улс төржилтийг багасгах санаа байна.
ШИНЭ МЭДЭЭ
500-600 МЯНГАН АЙЛ ӨРХӨД ОРОН СУУЦ ХЭРЭГТЭЙ
2024.10.08
ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
2024.10.01