МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.28
Эдийн засаг, Худалдаа

Н.Энхболд: Төслийн зээлийн санхүүжилт зорилтот бүлэгтээ үлдэх хувь хэд вэ?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Уг төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

"Сүүлийн үеийн энэ төрлийн зээлүүдийн дотоодод үлдэх, зорилтот бүлэгт үлдэх хувь нь хэд юм бэ? Бид олон жилийн өмнөөс олон төслийн зээл авч байна. Ингэхдээ аль болох зорилтот бүлэгт хүрч, дотооддоо үлдэх талыг их байлгах хэрэгтэй байна. Одоогийн байдал ямар байна вэ? Энэ төслийг харахаар 2 сая долларын хэсэг ...хүндрэлүүдийг арилгах... гэж бичсэн нь яг ямар хүндрэлийг хэлж байна вэ? Бусад төслүүдийн зээлийн санхүүжилтийг зарцуулах нь тодорхой байна."

Түүний асуултанд Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ