http 138

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.08
Улстөр

Э.Бат-Амгалан: Захын гэр хорооллын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

“Салбар салбартаа мэргэшсэн хүмүүс сайд болж байгаад олзуурхаж байна. Хамтран ажиллах болно.

МАН-ын мөрийн хөтөлбөрт Эрчим хүчний салбарт хийгдэх ажлууд их тусгагдсан. 21 дүгээр зуунд БЗД-т тоггүй, худаггүй олон өрх амьдарч байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Эрчим хүчний хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна. 360 орчим мянган хүн амтай БЗД-т Амгалан дулааны станцыг өргөтгөх чиглэлд хэрхэн ажиллах вэ? Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барихтай зэрэгцээд дулаан үйлдвэрлэх боломжийг бий блгх хэрэгтэй. Үүний тулд олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. сайд нартаа амжилт хүсье.”

ШИНЭ МЭДЭЭ