МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.08
Улстөр

Б.Жавхлан: Мэргэжлийн хүмүүс сайдаар томилогдож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

“Эдийн засгийн хүнд сорилттой нүүр туллаа. Бид давна. 2020, 2021 онд дэлхий нийтээрээ хэмнэлтийн горимд ажиллах нь. Нүүрсний экспорт тасарсан, валютын нөөц буурсан, төсвийн орлого энэ хэмжээгээр тасарч байна. Дэлхийн улс орнууд сорилттой тулгарч түүнд тохирсон онцлогоо ашиглаж байна. Монгол Улсад энэ онцлог нь алтны үйлдвэрлэл. Үүнийгээ хэрхэн дэмжиж, дараагийн шатанд хүргэх вэ? үүрснээс хамааралтай доголон эдийн засагтай хаа хүрэх вэ? алтны ханш өмнө байгаагүй өндөр байна.

Л.Халтар сайдад амжилт хүсье. Дарханы замын ажлыг хариуцаж байгаа хүн сайд болсонд талархаж байна. Тиймээс очиж танилцах цаг алдах шаардлагагүй. Ирэх 4 жил энэ бүтээн байгуулалт яаж явах вэ? Бусад замууд хэзээ эхлэх вэ?

Салбартаа төрийн меррит зарчмаар сайд нар томилогдож байгаад талархаж байна. Амжилт хүсье.”

ШИНЭ МЭДЭЭ