2020.07.08
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Шударга, ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ирж байгаа сайд нар харьцангуй мэргэжлийн хүмүүс байна.

Хамгийн гол нь нийгмийн шударга ёсны үнэлэмжийг бий болгон, Шударга ёсыг тогтоох чиглэлд анхаарч ажиллах ёстой. Ерөнхий сайд ч энэ чиглэлийг хэлж, хэрэгжүүлж байгаа. Ялангуяа ашиг сонирхлын зөрчил үүсгэж болохгүй. Төрийн албыг төрлийн алба болгож эхнэр, нөхөр, ах дүүгээ тавьж, өөрийн харьяа компанидаа хөрөнгө оруулалт, бонд, сангуудын хөрөнгийг авдаг байдалтай хатуу тэмцэж, чиг удирдлага болгон ажиллаарай.

Нийгмийн баялгийн хуваарилалт тэгш бус явсаар ирж, хэн мэдээлэлтэй ойр байгаа нь хувьдаа завшчихаад байна. Улс орны эдийн засгийн тулгуур нь уул уурхай болсон учраас энэ чиглэлдээ шударга, тэгш байдлаар ажиллах ёстой шүү.

Мөн тендертэй холбоотой асуудлуудыг цэгцэлж, шударга, ёс зүйтэй ажиллаарай.”

ШИНЭ МЭДЭЭ