2019.11.25
Барилга, Хот байгуулалт

Л.Энх-Амгалангийн цаг: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 135 айлын орон сууц ашиглалтад орлоо

"Л.Энх-Амгалангийн цаг" цуврал нэвтрүүлэг:

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ашиглалтад орж буй “Шинэ Мөрөн” хорооллын 135 айлын орон сууцанд орох шалгуур хангасан иргэдийг сонгож дуусчээ.

Орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтыг 8 зорилтот бүлгийн ангиллаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу зохион байгуулсан байна. Сонгон шалгаруулалтад цахим программаар 236 иргэн бүртгүүлсэн бөгөөд үүнээс шалгуур хангасан 135 иргэн сонгогдож, байрныхаа түлхүүрийг гардан авчээ. Шалгарсан иргэдийг зорилтот бүлгээр нь ангилж үзвэл төрийн албан хаагч 51,  гамшиг ослын улмаас орон гэргүй болсон иргэн 1, өндөр настан 33, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 6, 18-аас доош насны 4 болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл 6, өрх толгойлсон эцэг, эх 9, залуу гэр бүл 15, хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 14  тус тус оржээ.

ШИНЭ МЭДЭЭ