Ахмадын сувиллыг бүсчилж байгуулна
2020.02.02
Орон нутгийн хөгжил

Ахмадын сувиллыг бүсчилж байгуулна

Хөвсгөл аймгийн ахмадууд төрсөн нутагтаа амьдарч байгаа мөртлөө Хөвсгөл нуурынхаа эрэг дээр тэр бүр амарч чаддаггүй. Зарим нь үр хүүхдүүдтэйгээ хамт очиж цөөн хонохдоо амрах бус ядраад харьдаг гэсэн үгийг олон ахмад хэлдэг.

Тиймээс Хөвсгөл нуурын зүүн эрэг дээр Хөвсгөл аймгийн Ахмадын амралт сувиллыг байгуулах санаа төрж хувийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Хөвсгөл аймгийн Халамжийн үйлчилгээний газарт хандиваа хүлээлгэж өгсөн.

Хөвсгөл нуурын зүүн эрэг дэх Ахмадын амралт сувиллын амрагчдын байрыг Улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж 2019 онд ашиглалтанд орууллаа. Цаашид жилийн 4 улиралд ахмадуудаа сувилдаг цогцолбор төв болгохоор зураг төсвийг нь хийлгээд байна. Хөвсгөл аймаг 12,000 гаруй ахмадтай учраас Ахмадын амралт сувиллын газрыг Галт, Их-Уул, Цагаан-Уул, Хатгал гэсэн үндсэн 4 бүсэд байгуулахаар зорилго тавьж ажиллаж байна.

2016-2020 онд Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Арбулаг, Мөрөн сумдад “Ахмадын өргөө”, Хатгал тосгонд “Ахмадын сувилал”-ын байр ашиглалтанд орлоо.

Хөвсгөл аймгийн нэр бүхий 7 сумын ахмадын хороонд тус бүр 10 сая төгрөгийн өртөгтэй хаш чулуун ор, иж бүрэн компьютер олголоо. Хөвсгөл аймгийн ахмадын хороо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг Хөвсгөл аймгийн ахмадын хороотой хамтран зохион байгуулж 700 ахмадад гарын бэлэг гардуулж, ойн арга хэмжээ, ойн номыг ивээн тэтгэсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ