МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малчин өрхийн тушаасан ноолуурын кг тутамд урамшуулал олгох төсөл боловсруулжээ
2020.04.29
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Малчин өрхийн тушаасан ноолуурын кг тутамд урамшуулал олгох төсөл боловсруулжээ

УИХ-ын даргын 2020 оны 73 дугаар захирамжаар байгуулсан ажлын баг Ноолуурын зах зээлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх болжээ.

Уг тогтоолын төсөлд ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, ноолуурын экспортыг дэмжихээр бүх хилийн боомтоор саадгүй нэвртүүлж, хураамжийг тэглэх асуудлыг тусгажээ. Мөн үндэсний үйлдвэрт ноолуур тушаасан малчин өрхөд кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, тус зах зээлд өрсөлдөөн бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаадын худалдан авагчдыг татах ажлыг зохион байгуулахаар тусгасан байна. Тушаасан ноолуурынх нь хэмжээгээр малчин өрхүүдэд урамшуулал олгоход 200 тэрбум гаруй төгрөг шаардлагатай хэмээн үзжээ.

Уг тогтоолыг баталснаар малчдын орлого өсөх, зах зээлд ноолуурын бодит үнийг тогтоох боломж бүрдэнэ хэмээн үзэж буйгаа ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Засгийн газраас ноолуурын үнийг 100 мянган төгрөг байна хэмээн мэдэгдсэний улмаас үйлдвэрлэл эрхчлэгид ноолуураа авахгүй, малчин өрхүүд үнэ өсөхийг хүлээж байна. Үүний улмаас малчин өрхүүдийн орлого буурч байгаа тул уг асуудлыг шуурхай шийдвэрлэх ёстой хэмээн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлэв.

ШИНЭ МЭДЭЭ