2020.04.16
Эрүүл мэнд

Б.Бат-Эрдэнэ: Хайртай хүмүүс, халуун элгэн түмэн, хүн төрөлхтний төлөө хариуцлага хүлээж маскаа тогтмол зүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.16\ хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Их хурлын даргын өгсөн үүргийн дагуу танхимуудаар яваад ирлээ. Ирц Эзэн Чингис хааны танхимынхан 15 хүн ирэхээс 5 хүнтэй сууж байна. Үндсэн хуулийн танхим 7-7, Жанжин Сүхбаатарын танхим 12-8 байна. Танхимуудыг дундаасаа сонгогдоод ахалж байгаа хүмүүс ес зүйн дэд хорооны ажилд хүч нэмж гишүүдийн ирц хариуцлага дээр хүч хамсарч орно. 

Байнгын хороодын дарга нар маш сайн байгаа. Үг хэлэх үедээ маск зүүгээд бусад үед авч болохгүй. Маскаа сайн зүүж үлгэрлэмээр байна. Хайртай хүмүүс халуун элгэн түмэн, хүн төрөлхтний төлөө хариуцлага хүлээж маскаа тогтмол зүүмээр байна. 

ШИНЭ МЭДЭЭ