МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.04.08
Эдийн засаг, Худалдаа

Д.Сарангэрэл: Шинэ коронавирусний бодит аюул байсаар байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн  Д.Сарангэрэл

Бидэнд одоогоор эрсдэл бага байгаа ч цаашдаа маш болгоомжтой хянуур байхгүй бол шинэ коронавирусын бодит аюул байсаар байна. Цаг агаар дулаарч байна. Хүмүүс тайвширч маскаа зүүхээ больсон байна. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Н.Дармаа доктор Францаас яагаад Монголчууд халдвар авсангүй вэ? 3 сарын 2-нд Монголчууд бид бүгдээрээ маскаа зүүсэн байсан. Тэрний үр дүн гарлаа гэж хэлсэн.

Тийм учраас ард иргэддээ маскнаасаа битгий салаач, гараа сайн угаагаач, олон нийтийн газраар бүү яваач гэдгийг хэлмээр байна. Маск маш чухал гэдгийг дэлхий нийтээрээ ойлгосон энэ үед хайртай хүмүүсээ өөрийгөө эрсдэлд бүү оруулаарай гэж уриалмаар байна.

ШИНЭ МЭДЭЭ