МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.01.31
Орон нутгийн хөгжил

Л.Мөнхбаатар: Захиргааны шинэчлэлийн асуудалтайгаа хамтад нь оруулж ирэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн томоохон шинэчлэл хийгдэнэ. Өнөөдрийн 2 аймгийн 4 сумын  асуудлыг үүнтэй хамт оруулж ирэхгүй байсан юм уу? Хилийн цэсийн маргаан маш их байгаа. Улсын хэмжээнд нэдээд том асуудал болоод байгаа. Энэ нь хэд хэдэн шалтгаантай харагдаад байна.

Нэгдүгээрт Аймгийн төв хөгжөөд хүн амын нягтаршил ихсэж байгаатай холбогдуулаад зэргэлдээх сумдын газар нутагтайгаа нийлээд тэлээд хөгждөг. Манай Хөвсгөл ч бас Түнэл, Бүрэнтогтох сумдын нутгийг хамран 45 мянган хүнтэй Монголын дөрөвдэхь том суурин болоод хөгжиж байна.

Хоёрдугаарт малын тоо толгой бэлчээрийн хэрэгцээ ихсэж байгаатай холбоотойгоор хилийн цэс газар нутгийн маргаан их байна. Газар усны нэр хилийн цэсийн зураг нэршлээс хамаараад маргаан үүсэж байна. Түүнчлэн дараагийнх нь хилийн цэсийг өөрчилсөн их хурлын шийдвэрүүдийг сайн танилцуулаагүйгээс болоод тэнд амьдарч буй ард иргэд тухайн нутаглаж байсан газрынхаа баримжаагаар асуудалд ханддаг. Үүнээс болоод иргэдийн дунд сум хоорондын хилийн цэмийн маргаан гарч байгаа.

Цаашдаа эдгээр асуудлуудыг захиргааны шинэчлэлийн асуудалтайгаа хамтад нь оруулж ирэх нь зүйтэй. Хилийн цэсийн маргаантай хэдэн засаг захиргааны нэгж байна вэ? Хөвсгөлөөс ирсэн маргаантай асуудал байна уу? Цаашид үүн дээр хэрхэн яаж иж бүрэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа вэ? 

ШИНЭ МЭДЭЭ