2020.01.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Бат-Эрдэнэ: Оюуны өмчийн асуудал олон улсын гэрээ конвенцид хүлээн зөвшөөрөгдөх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ нэгдсэн хуралдаан 10.41 цаг эхэллээ. Чуулганаар, найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсний УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав. 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Олон улсын гэрээ конвенцтэй нэгдсэн үүнтэй уялдуулаад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх вэ? ямар зохион байгуулалт хийх вэ?  Манай залуучууд оюуны бүтээл, гайхалтай сайхан ололт амжилтуудыг гаргаж байна.

Миний шавь Өсөхжаргал олон улсад монгол нэртэй сунгалтын дасгалын төрөл бий болгосон. Дэлхийн 20 гаруй улсад уригдаад хичээл заадаг, Монголд байгуулсан клуб дугуйланд нь хүмүүс хамрагддаг. Гэвч оюуны өмчийг патентаа авч чаддаггүй.

ШИНЭ МЭДЭЭ