МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.01.10
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Олон тооны мал гэсэн заалтыг өөрчилсөн үндэслэлийг тодруулъя

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.10\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Малын хулгай сүүлийн жилүүдэд жил бүр тасралтгүй нэмэгдэж байгаа. Иймээс УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын бидний хэсэг хамтарч Малын хулгайн гэмт хэрэгт холбогдуулах ял шийтгэлийг чангаруулах хуулийн хийдэл гаргуулахгүй байх үүднээс Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан. 

Малын хулгайн гэмт хэрэгт хүндэрүүлэх 5 нөхцөл байдлыг зааж өгсөн. Үүний дотор олон тооны мал гэдэг тодорхойлолтоор одоогийн хуулиар бол 24 бог 8 бодоос дээш тооны мал байгаа хууль санаачлагчид 5 бог нэг бод гэж тусгасан байсан. Ажлын хэсэг үүнийг 8 бог 2 бод гэж оруулж ирсэн байна. Ингэж өөрчилсөн үндэслэл нь юу вэ? Мөн бог малын эдийн засгийн үнэлгээг 4 бог нэг бод байхаар тооцсон үндэслэл нь юу вэ? 

Улсын хилээр давуулан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлж оруулсан. Энэ чуухал заалт. Хилийн малын хулгай гэмт хэрэг тогтоогдсон ч хохирол нь төлөгдөж орж ирдэггүй. Энэ талаар мэдээлэл өгөөч.

ШИНЭ МЭДЭЭ