МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.12
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Л.Мөнхбаатар: Хууль батлагдсанаар орон нутгийн телевизүүдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.12/ нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Танилцуулгаас харахад бид 1990 он хүртэл цор ганц телевизтэй байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий 88 телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх 85, кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэх 16, олон сувгаар дамжуулан үйлчилгээ эрхлэх 51 зөвшөөрөл эзэмшигч бий болсон нь 50 гаруйхан жилийн түүхтэй манай телевизийн салбар хэр эрчимтэй хөгжсөнийг илтгэж байна.

Нөгөөтэйгүүр үзэгчдийг контент, үйлчилгээ чанараас хамгаалах зохицуулалт байхгүй, чанаргүй контент, оюуны өмчийн зөрчил, хөтөлбөр нь үндэсний үндэсний агуулга бага байх, хараат бус байдал алдагдах, зар сурталчилгаа хэт ихсэх, телевиз, сувгийн ялгаагүй болох зэрэг олон сөрөг үр дагавар бий болсон байна.

Иймд эдгээр асуудлыг зохицуулах Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг батлах гэж байна. Энэ хууль батлагдвал телевизийн салбарын цаашдын тогтвортой хөгжил, оюуны өмчийн эрхийг хангах, медиа бизнесийг амжилттай эрхлэх боломжийг нээж өгөх, сэтгүүлч, редакц илүү хараат бусаар ажиллах зэрэг олон ач холбогдолтой. 

Энэ хууль батлагдсанаар орон нутгийн телевизүүдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ? Орон нутгийн телевизүүд дэмжлэг авах боломжтой юу? Мөн маш олон цахим мэдээллийн сангууд бий болчихоод байгаа эн дээр хувь хүний мэдээллийг хамгаалах асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? Энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ямар хуулиуд оруулж ирэх вэ? 

ШИНЭ МЭДЭЭ