МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

БНХАУ-д сурах бичиг үйлдвэрлэсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэнэ

БНХАУ-д сурах бичиг хэвлэж хуурамч бичиг баримт бүрдүүлэлт хийж гаалиар оруулж ирэх гэж байсныг гаалийн байгууллагаас илрүүлсэн. Энэ асуудлаар салбар яамнаас ажлын хэсэг гаргаж бусад хэвлэх үйлдвэрүүдэд шалгалт хийжээ.

БСШУС-н сайд Ё.Баатарбилэг: Нэг компанитай холбоотой асуудал гарч ирсэн. Очирпресс гэх компани манайхаас тендерийг авчихаад БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй. Гаал дээр тэр компанийн хэвлэсэн 2 төрлийн сурах бичиг олон тоогоор хураагдсан байна.

ШИНЭ МЭДЭЭ