МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: АМНАТ дээр хоёр яам саналын зөрүүтэй байгаа
2019.11.05
Уул уурхай, Ашигт малтмал

Ж.Ганбаатар: АМНАТ дээр хоёр яам саналын зөрүүтэй байгаа

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон билээ. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ойрын хугацаанд хуульд өөрчлөлт оруулах зохицуулалттай. Тиймээс энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараас тодрууллаа.

-Цэцийн их суудлын хуралдаантай холбогдуулаад Ашигт малтмалын тухай хуульд ямар өөрчлөлт хийх вэ?

-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэх байсан ч хоёр яамнаас хоёр өөр санал ирсэн учраас УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хайнааг хагална.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа. Хэрэв ажлын хэсгийн хуралдаанаас тодорхой шийдвэрт хүрвэл Эдийн засгийн байнгын хорооны маргааш хэлэлцэх боломжтой. Цэцийн шийдвэрийг ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой.

-Хоёр яамнаас хоёр өөр санал ирсэн учраас өнөөдөр хэлэлцэх байснаа хойшилжээ. Яамд саналын зөрүүтэй байгаа гэсэн үг үү?

-Сангийн сайд төсвийн орлого гүйцэд хурааж авна гэсэн санал байгаа бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам эдийн засгийн чөлөөт байдлыг боомилсон, Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг хуулийн төслийг шийдвэрлэнэ.

ШИНЭ МЭДЭЭ