МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.01.29
Улстөр

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарыг энэ бохир улс төрдөө бүү хутга

Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

“ЖДҮ-ийн зээл 950 сая, эндсэн хүүхдийн тоо 900 гэсэн тоо сүүлийн үед цахим орчинд их явж байгаа. Үүнийг сайн мэдэж байгаа учраас Ё.Баатарбилэг гишүүн хийсэн гэж дүгнэлт хийлээ. Хүүхэд эндсэн асуудал байгаа бол ЭМЯ мэдээлэл хийнэ. Энэ бол зүйн ёсны хэрэг. Харин томуу, томуу төст өвчний улмаас нэг ч хүүхэд эндээгүй байна. Энэ бол нэн сайн гэж бодож байгаа.

2017-2018 онд хатгалгааны эсрэг вакцин хийлгэсэн учраас эндэх эрсдлээс хамгаалагдаж байна гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. 20, 30 жил улс төрд байна гэж ярих дуртай хүмүүст хэлэхэд өнөөдөр агаарын бохирдлын эсрэг томоохон түлшний үйлдвэр бариад, хүүхдийн эмнэлэг баричихаад яасан юм бэ? Тэгээгүй байж улс төр яриад явж байх ичмээр байна.

Томуу, томуу төст өвчин, H1N1 вирусын дэгдэлтийг ЭМ-ийн салбарт ажиллаж байгаа олон мянган эмч, сувилагч, асрагч нар 24 цаг хөл дээрээ зогсож, цурам хийлгүй ажиллаж байж цурманд оруулсан юм шүү. Бид үүнийг үгүйсгэж болохгүй. Бүр нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга буюу эрүүл мэндийн асуудал хариуцсан Ё.Баатарбилэг дарга ийм хариуцлагагүй мэдэгдэл хийгээд сууж байж болохгүй. Хэрвээ эндэгдэл байгаа бол бид нуухгүй. Зарлах болно.

H1N1 вирус болон томуу томуу төст өвчний улмаас нас барсан 7 тохиолдол гарсан. Улаанбаатарт 4 хүн, Орон нутагт 3. Энэ бол лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Эрүүл мэндийн асуудлыг, хойч ирээдүй болсон хүүхдүүдийг энэ бохир улс төрийн асуудалдаа бүү хутга гэж хэлмээр байна. Мөн Ё.Баатарбилэг дарга энэ хариуцлагагүй мэгдэлдээ уучлал гуйх хэрэгтэй.”

ШИНЭ МЭДЭЭ