Ж.Ганбаатар: Нийгмийн 60-70 хувь нь бүтээлч байж гэмээнэ улс орны хөгжил урагшилдаг
Сэтгүүлч О.Ариунцэцэг, ӨДРИЙН СОНИН
УИХ-ы н гишүун Ж. Ганбаатартай ярилцлаа.
-Та ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Шилдэг бизнес төсөл” уралдаан зарлажээ. Уг уралдааны ач холбогдол нь юу вэ?
-“Шилдэг бизнес төсөл” уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхны дунд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уралдааны нэн тэргүүний зорилго бол сурагчдад мэргэжил сонголтоо зөв хийхэд нь туслах явдал юм. Тодруулбал, бүтээлч мэргэжил сонгоход нь түлхэц болохыг зорьж байгаа хэрэг. Одоо үед телевиз, радиогоор хамгийн сайн дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, илбэддэг хүнийг л шалгаруулдаг болж. Мэдээж авьяаслаг хүмүүс байж болно. Гэхдээ нийгмийн 60-70 хувь нь бүтээлч байж гэмээнэ улс орны хөгжил урагшилдаг юм. Тиймээс бүтээлч нийгмийг бий болгох, хүүхдүүдэд энэ чиглэлийн мэргэжил сонгоход нь өөрийн хэмжээнд тусалж байгаа минь энэ. Бүтээлч мэргэжил гэдэг нь инженер, нягтлан бодогч, аж ахуй эрхлэгчдийг хэлж байгаа юм.
Уралдааны хоёрдугаар зорилго бол хүүхдүүдийг интернет ашиглахдаа нэг өдөр ч бизнес төслийн талаарх мэдээ, мэдээлэл олж уншуулах юм. Бизнес төслийн талаар бүх л хэл дээр шийдлүүд гарч ирж байгаа. Тэр бүхнийг сурагчид маань олж хараасай гэж хүсч байна. Тэр гоё дуулдаг, энэ сайхан бүжиглэдэг гэж суухынхаа оронд түр ч атугай холдоод өөрт нь хэрэгтэй зүйлдээ цаг гаргах хэрэгтэй. Хэн нэгэнд, өөрт тохирохгүй зүйлдээ сатаарах бус бүтээлч мэргэжил сонгох нь л хамгийн чухал. Хүмүүст ажлын байр бий болгоод, өөрөөрөө амьдрах нь чухал. Тэгэх тусам хүнд том боломж ирдэг. Одоо бид дотоод хэрэгцээгээ хангах гэж уралдаж байна. Тиймээс шинэ залуу үе маань бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг, гадны томоохон компанийн салбарыг Монголдоо нээдэг болмоор байна. Тухайн компанийн бүтээгдэхүүнийг Монголдоо хямд өртгөөр үйлдвэрлүүлээд ОХУ, БНХАУ-ын зах зээлд гаргах боломж бүрэн бий. “Тоуota”-гийн үйлдвэрийг Монголд бий болгоод бүтээгдэхүүнээ хөрш улсууд руугаа гарга л даа. Энэ боломжийг нь Монголын зах зээл хийж өгөх л хэрэгтэй. Эсвэл БНХАУ дахь үзэгний үйлдвэрийг авчраад “made in Mongolia” гэж бичээд гаргаж болно. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Япон руу хөнгөлөлттэй, зарим нь ямар ч татваргүй гарч байгаа. Одоо “Мade in China” бүтээгдэхүүн ямар өндөр татвартай болж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Бид Монголын үйлдвэрлэлийг дэлхийд гаргаж чаддаггүй юм аа гэхэд гадны томоохон компанийн салбарыг эх орондоо байгуулж ажлын байр бий болгох хэрэгтэй. Наанадаж “Кпом Ио\«” нь Монголд үлдэнэ шүү дээ. Энэ бүхнийг эхлүүлэх хүүхдүүд төрж гараасай гэж би хүсч байна.
-Хүүхдүүд өөрсдийн бичсэн төслөөрөө уралдаанд оролцоно гэсэн үг үү. Шагналын сан нь ямар байгаа вэ?
-Уралдаан маань тун саяхан нээлтээ хийсэн. Уралдааны дүн ирэх тавдугаар сард гарна. Хүүхдүүддээ төсөл дээрээ ажиллах хангалттай хугацаа өгч байгаа. Ямар ч сэдвээр ч төслөө бичиж болно. Хэдэн хуудас байх эсэх нь ч хамаагүй. Өмнөх жилүүдэд дунджаар 800-аад төсөл ирдэг байсан. Энэ жил 2000-3000 төсөл хүлээн авах болов уу гэж найдаж байгаа. Шагналын сан 100 сая төгрөг байх юм. Түрүүлсэн хүүхдэд 10 сая төгрөг өгнө. Улмаар эхний 30 байрт орсон хүүхдүүдэд нэг сая төгрөг өгөх юм. Ямар нэгэн болзолгүйгээр өгч байгаа гэсэн үг. Шүүгчдийн бүрэлдэхүүнд их сургуулийн багш нар бий.
-Өмнөх жилүүдэд ямар төсөл шалгарч байв?
-Өмнө нь “Mini Mongolia” гэх төсөл шалгарч байлаа. Монголын дурсгалт газруудаа мини хэлбэрээр хийгээд түүнийгээ “Тэрэлж”-ийн цогцолбор газруудад байрлуулж жуулчдад танилцуулъя гэсэн төсөл байсан юм. Хүүхдийн санаа гэхэд их гоё санагдаж байсан. Мөн ээж, аавтайгаа хамтраад хог боловсруулах үйлдвэр барья, цаасан уут хийе, гадаадаас бараа бүтээгдэхүүн импортолж Монголд нутагшуулъя гэсэн төсөл дэмжигдэж байлаа. Миний хувьд бараа бүтээгдэхүүн импортолдог компанийг 20 гаруй жил ажиллуулж байна. Тэгэхэд тэр хүүхдийн төсөл маш нарийн тооцоотой, бүх зүйлд нямбай хандсан нь намайг алмайруулж байсан шүү. Маркетингийн менежерээр таван сая төгрөгийн цалин өгөөд ажиллуулахад ч болохоор төгс санааг оруулж ирсэн. Миний хувьд их үнэлсэн. Шинэ үе гэдэг арай өөр юм аа гэдгийг л мэдэрсэн дээ. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хамгийн том давуу чанар нь энгийн зүйлийг олж харах гэж би боддог. Жижиг зүйлд анхаардаг хүмүүс амжилтад хүрдэг. Ухаантай, оюуны потенциаль өндөртэй хүн санааг гаргадаг бол тэр санааг жижиг зүйлд анхаардаг хүн хэрэгжүүлдэг юм. Дээрээс нь эдийн засгийн болоод эрх зүйн мэдлэгтэй байхыг орчин үе шаардаж байгаа. Үүнийг хүүхдүүдэд суулгаж өгөхийн төлөө энэ төсөл минь хэрэгжиж байгаа гэж хэлж болно. Ер нь хойч үе өмнөхөөсөө үргэлж илүүг бүтээдэг. Миний хувьд ирээдүйг их өөдрөгөөр хардаг шүү. Өнгөрсөн хугацаанд шилдэг төслийн эзнээр шалгарсан 90 гаруй хүүхдүүдтэйгээ би холбоотой байдаг юм. Тэдний ихэнх нь эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй болсон байна. Зарим нь гадаад, дотоодод сурч байгаад ч би тун баяртай байгаа.
-Та Ерөнхий сайдын Япон дахь айлчлалын багт багтсан. Айлчлалын үеэр онцлох зүйл нь юу байсан бол?
-Айлчлалын үеэр Японы нэгэн албаны хүн Д.Цогтбаатар сайдтай “Монгол, Япон хоорондын төрийн харилцаанд ямар ч асуудал байхгүй. Харин эдийн засгийн харилцаан дээр тэг хувьтай байна. Монголчууд Японы талыг эдийн засгийн хувьд нь ашиглахгүй байна” гэж ярьж байсан. Төрийн өндөрлөгүүд, Элчин сайд нар энэ асуудлыг л ярих ёстой юм. Элчин сайд нар энэ асуудлыг л ярих ёстой юм. Яагаад Японы компаниуд Монголд салбараа нээж болохгүй гэж. Элчин сайд нь яагаад “Манайд салбар компаниа байгуулаач” гээд тэр компанийн үүдэнд суухгүй байгаа юм бэ. Тэд чадахгүй. Учир нь тэр өөрийгөө маш том эрх мэдэлтэн, хувийн компанийн үүдэнд суудаг хүн биш гэж боддог. Манай бүх дарга нар яг ийм. Тэд угтан авах, үдэх үйлчилгээ л хийдэг байхгүй юу. Тэгээд геополитикийн юм яриад л байж байдаг. Одоо ярихаа болиод хийдэг болмоор байна. Ер нь бол хувийн компани юу ч биш, төр л мундаг гэсэн бодолтой хүмүүс байдаг юм билээ. Энэ бол коммунист үзэл шүү дээ.
Монгол Улс улс төрөөс 100 хувь хамааралтай болчихсон байгаа учраас би энэ зүйлийг ярьж байна. Үүнээс салгахын тулд би өөрийнхөө хэмжээнд хүүхдүүдийг бизнес сэтгэлгээтэй болгохын хүссэн юм. Улмаар ажлын байр нэмэгдвэл хүмүүс улс төрөөс үл шалтгаалж амьдарна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын дарга, гишүүн хэн байх эсэх нь тухайн хүнд ямар ч хамаагүй гэсэн үг.
-Өнгөрсөн пүрэв гаригт МАН-ын Бага хурал хуралдлаа. Бага хурлаас Их хурлын даргыг огцруулах зөвлөмж гаргасан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйл явдал боллоо гэх хүмүүс байна. Энэ тухайд?
-МАН-ын дарга У.Хүрэлсүх намын даргын хувьд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөөч ээ гэсэн хүсэлтийг Бага хурал дээр танилцуулсан. Үүнийг Бага хурлын гишүүд олонхын саналаар дэмжсэн. 270 гаруй хүнээс 19 хүн нь л эсэргүүцсэн. Энэ нь хууль зөрчсөн явдал гэхээр гайхаад л байна.
-Тэгэхээр цаашид яана гэсэн үг үү?
-Энэ хүн бага залуугаасаа л МАН-тай холбоотой явж ирсэн. Намын шийдвэрийг хүндэтгэх эсэх нь өөрөө ёс зүйн асуудал. Хуулийн дээр ёс зүй бий гэж бодож байна. Би л ажлаа өгчих юм бол энэ улс дампуурчих нь гэж бодоод байх шиг байгаа юм. Улс төрд 30 гаруй жил явчихсан учраас энэ улсыг өөрөөрөө төсөөлөөд байгаа байх. Өөрийгөө хамгийн мундаг гэж боддог бүлэг хүмүүс байна л даа. Тийм зүйл байхгүй гэдгийг шинэ үе харуулах ёстой. Маш хурдан түрж гарч ирэх хэрэгтэй.
-Бага хурал дээр 60 тэрбум, ЖДҮ-ийн асуудлын талаар багагүй яригдсан. Мөн 60 тэрбумын асуудлыг шалгах тогтоол батлагджээ. Энэ тапаар таны байр суурь ямар байна вэ?
-Бага хурал дээр 60 тэрбумын асуудлыг шалгах ёстой гэсэн тогтоол гарч байна лээ. Энэ асуудлыг ёстой гэсэн тогтоол гарч байна лээ. Энэ асуудлыг зөндөө л шалгачихаа биз дээ. Эдгээр асуудлаар маш их хүмүүс ярьдаг учраас дахин яриад байх шаардлагагүй гэж бодож байна. Бие биенээ хардсан, сэрдсэн ёсуудал дээр би юугаа хэлхэв.
-Шударга бусын хонгил байдаг, тэр нь хууль хяналтын байгууллага нөлөөлдөг гэж ярьж байгаа нь хэр бодитой асуудал вэ?
-Нийгэм үнэхээр шударга ёсыг хүсэж байгаа. Шударга бус байна гэдгийг ч олон хүмүүс хэлдэг. Би бизнес эрхлээд явж байсан хүний хувьд хууль хяналтын байгууллагын шударга бус үйлдлүүдтэй олон ч удаа нүүр тулж байсан. Том, жижиг гэлтгүй олон зүйл л тулгарч байлаа. Шударга бус зүйлүүд маш олон бий. Шударга болгох ёстой юу гэвэл мэдээж тийм. Дэлхийд огт байхгүй, болохгүй зүйлийг шаардаагүй шүү дээ. Бусад улстай адилхан байхыг л ард түмэн хүсч байгаа. Шударга бус зүйлийг зогсоох л ёстой.
-УИХ-ын даргыг огцруулснаар шударга бус байдал зогсоно гэж зарим гишүүд хэлж байгаа. Үнэхээр нэг хүнийг огцруулснаар энэ бүхэн шийдэгдэж чадах уу?
-УИХ-ын даргыг нийгэм өөрөө хүлээж авахгүй байна. М.Энхболд дарга олон зүйлтэй хутгалдаагүй, өөрийнх нь ярьж байгаа зүйл үнэн байж магадгүй. Гэхдээ юу гэж ч ярьсан хүн үнэмшихээ больчихсон байна шүү дээ. УИХ-ын дарга нийгэмд ийм муу нэр хүндтэй байгаа учраас үүнтэй нийцэж ажиллах нь зөв байх.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсыг тогтооно гэдгээ хэлж байгаа. Тэрээр шударга ёсыг тогтоож чадах болов уу?
-Шударга ёсыг нэг хүн, ганцхан өдрийн дотор тогтоочихдог юм биш. Дээр таны асуусанчлан нэг хүнийг огцруулснаар шударга ёс тогтох уу гэвэл үгүй л дээ. Гэхдээ ямар нэгэн зүйлээс эхлэх ёстой байх. Суурь тавигдаж байж шударга ёс тогтоно.
-Өнгөрсөн баасан гаригт Засгийн газархуралдажутааг бууруулахын тулд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэхээр болжээ. Таны хувьд утааг бууруулах үр дүнтэй арга нь юу вэ?
-Хамгийн үр дүнтэй арга бол янданг байхгүй болгох, орон сууцжуулах. Гэхдээ Монгол Улсын эдийн засагт боломж байхгүй. Хувь хүмүүсийн орлого ч хүрэхгүй. Гэхдээ төр хамгийн гол зүйл буюу орон сууцжуулахын төлөө ажиллаж л таарна. Гэхдээ наана нь янз бүрийн арга сүвэгчлэх ёстой. Тэгэхгүйгээр “Та бүхэн утаан дундаа байж бай. Бид 30 жилийн дараа орон сууцжуулъя” гэж хэлж болохгүй биз дээ. Төр байгаагийн хувьд утааг багасгах талаас нь ажиллах ёстой. Миний хувьд нэг зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Бид эхлүүлсэн ажлаа төгсгөдөггүй.
Ер нь төрийн сул тал нь тууз хайчилж эхлүүлчхээд гүйцээдэггүй явдал. Дээр хэлсэнчлэн санааг нь гаргах хүмүүс олон байгаа хэрнээ жижиг зүйлд анхаарч, ажлыг нь дуусгадаг хүн УИХ-д дутмаг байна. Өөрийгөө бүр тасарчихсан гээд бодчихсон хүмүүсээр УИХ, Засгийн газар, улс төр дүүрчихсэн. Энэ харьцааг би хүн болгоноос олж харж байгаа. Тэр бодлууд ажлыг төгсгөхөд маш их саад болж байна. Энэ тухай би чуулганы хуралдаан дээр хэд, хэдэн удаа хэлсэн. Цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ Засгийн газар дуусгах ёстой талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаж байсан өдөр хүртэл ч хэлж байсан.