МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Диализмын аппаратад үнэ төлбөргүй хамрагдана
2018.10.12
Эдийн засаг, Худалдаа

Д.Сарангэрэл: Диализмын аппаратад үнэ төлбөргүй хамрагдана

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2019 оны нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс ирэх оны төсвийн талаар тодрууллаа.

- Ирэх оны Эрүүл мэндийн салбарын төсөв хэрхэн тусгагдсан бэ?. Төсөвийн онцлог нь юу байв?

-2019 оны эрүүл мэндийн төсөв өөрийн гэсэн онцлогтой гарсан. Азийн хөгжлийн банк болон НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтарч нотолгоонд суурилсан төсөв хийдэг байх асуудлыг нийгмийн салбараас эхлүүлэхээр болж Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай хамтарч гаргаж байна. Үүнээс гадна анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих зорилгоор сум, өрхийн эмнэлгүүдийн нэг хүнд оногдох тарифыг нэмэгдүүллээ.

Энэ нь анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд ойрхон болгох нөгөө талаасаа тэнд ажиллаж байгаа ажилчдынхаа санхүүгийн боломжийг бүрдүүлэх онцлогтой. Мөн бөөрний архаг дутагдалтай, диализмын аппаратын эмчилгээнд ордог өвчтөний гэр бүлд ихээхэн санхүүгийн хэрэгцээ шаардлагатай байдаг. Тухайлбал, өвчтөн долоо хоногт гурван удаа диализмын аппаратад ороход 600 мянган төгрөг шаардагддаг.

Үүнийг төсөвт суулгаж байгаа. Өмнөх жил эдгээр хүмүүсийн тоо 690 байсан бол одоо 764 болж өссөн байна.

Өөрөөр хэлбэл бөөрний архаг дутагдалтай диализмын аппаратад орох шаардлагатай иргэд улсын төсвөөс 100 хувийн санхүүжилт даалгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ авах нөхцөл бүрдэж байна. Түүнээс гадна хүн амын дунд зонхилж байгаа сүрьеэ, бэлгийн замын өвчнүүдэд чиглэсэн эмчилгээг нэмэгдүүлж өгсөн. Үүнээс өнөөдөр бага насны хүүхдүүдийн эндэгдэл, тэр дундаа эрт нярайн эндэгдлийн асуудал ихээхэн түгшүүртэй, дутуу төрсөн хүүхдүүдийн хувь заяа ихээхэн бүдэг байдаг.

Үүнтэй уялдуулан төсөвт 800 тэрбум төгрөгийн төсөв суулгалаа. Энэ нь дутуу төрсөн нярайг хүн болгох, амьдруулах боломжтой сурфактант эмчилгээнд зориулсан зардал. Энэ мэтчилэн 2019 оны төсөв эрүүл мэндийн салбарт өөдрөг, хүн ам руугаа чиглэсэн төсөв боллоо.

-Хавдар судлалын эмнэлгийг хувьчилж магадгүй гэсэн мэдээлэл явж байна. Энд хариулт өгөхгүй юу?

-Төсөвтэй холбоотой Хавдар судлалын Үндэсний төвийг, Хоёрдугаар эмнэлгийг хувьчлана гэсэн ташаа мэдээлэл их гарч байна. Нийгмийн салбарын хувьчилалын асуудлыг нэг удаагийн төсвийн хэлэлцүүлгээр шийддэг асуудал биш. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газар шийдвэрлэх ёстой. 2016 онд эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг баталсан.

Энэ хуулиар эмнэлгийн хамт олон өөрсдөө эмнэлгийн удирдлагаа сонгодог болж, харьцангуй бие даасан. Төсвөө хэрхэн яаж оновчтой зохицуулах талаар менежмент хийх энэ боломжийг эмнэлгийн тухай хуулиар бүрдүүлж өгөе гэдэг санал явсан болохоос эмнэлгийг хувьчлах асуудал огт яригдаагүй. Энэ ташаа мэдээлэл.

-Ирэх жил хийгдэхээр тусгасан томоохон бүтээн байгуулалт юу байна?

-2018 онд шинээр эхлүүлсэн 2019 онд хэрэгжүүлэх барилга байгууламжийн төсөвт өртгийг 2019 оны төсвийн тухай хуульд тусгуулж тухайн онд дуусгахаар төвлөж байна.

2019 онд шинээр хэрэгжүүлэхээр 100 ортой Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга, мөн 100 ортой Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга, Увс аймагт 50 ортой хүүхдийын энмнэлэг, Өвөрхангай аймгийн 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилга бий.   

Р.Хишигжаргал

ШИНЭ МЭДЭЭ