МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Мөнхбаатар: Хөтөлбөр хэрэгжихэд орон нутагт хүний нөөц хүрэлцэх эсэхэд анхаараарай

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Ундармаа, А.Ундраа, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нарын өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Орон  нутгийн ЕБС-иудад Үдийн бай хөтөлбөрийг Үдийн хоол хөтөлбөр болгоход бүх сургуулиуд дотуур байрандаа гал тогоотой учраас хялбар гэж байна. Тэгвэл үүнд ажиллах хүний нөөцийн хувьд хэр хүрэлцээтэй байна вэ?

Түүний асуултанд хууль санаачлагч дараах хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

2019 оны төсвийн хуулиас өмнө үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол хөтөлбөр болгох эрх зүйн орчин бүрдчихвэл хуулийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай байгаа зардлыг төсвийн хуулинд оруулж батлуулах борломжтой гэж үзэж байгаа юм. Гол нь 2020, 2021 онд хөтөлбөрийн санхүүжилтийн ачаалал ирнэ. Гол нь 5-12-р ангийн хүүхдүүдийг энэ үдийн хоолонд хамруулах ажлыг эхний ээлжинд анхаарч байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ