МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Зүрхний төвийн зураг төслийг Люксенбүргийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийнэ
2018.08.28
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Зүрхний төвийн зураг төслийг Люксенбүргийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Засгийн газар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэс- ний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Юуны өмнө танай сонины хамт олонд 11 жилийн ойн мэнд хүргэе. Сэтгүүл зүйн ширүүн өрсөлдөөнд тэргүүлэх зэргийн сонин байна гэдэг тэнд ажиллаж буй сэтгүүлч, ажилчдын ур чадвар сайтайн илэрхийлэл. Сэтгүүлзүйн тод өнгө болсон та бүхэнд цаашдынх нь ажилд улам их амжилт хүсье.

-Баярлалаа.

-Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр баталсан нь төр, засгаас үр хүүхэд, хойч ирээдүйнхээ эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалахын төлөө гаргаж буй шийдвэр юм.

Хөтөлбөр ирэх оноос таван жилийн хугацаатай хэрэгжинэ.

Жил бүр 10 тэрбум төгрөг улсын төсөвт суулгаж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин хэрээс хэтэрсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, Засгийн газар эрс шийдвэр гаргасан хэрэг. Шүдний өвчин нь чих, хамар, хоолойн үрэвсэл, улмаар амь насанд аюултай эрүү нүүрний мэс засал, амьсгалын замын болон хоол боловсруулах тогтолцоо зэрэг олон өвчний суурь болдог. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлснээр шүдний өвчлөлийн тархалтыг 30 гаруй хувиар бууруулах тоо- цоог ажлын хэсэг гаргасан.

Энэтхэг, Болгар, Беларусь зэрэг орон ийм хөтөлбөр хэрэгжүүлж шүдний өвчлөлийг 10-25 хувь буулгасан туршлага байдаг.

-Миний мэдэх хүүхэд бүр л шүдний өвчлөлтэй байх юм. Та ч бас хүүхдийн шүдний өвчлөл хэрээс хэтэрсэн талаар хэллээ. Энэ талаарх судалгаа, тоо нь ямар байна вэ?

-2003 онд шүд цоорлын эрчим 2-3 байсан бол одоо 6-8 байна. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдийн 6-8 шүд өвчтэй байна гэсэн үг. Шүд цоорох өвчний эрчим гэж цоорсон, ломбодсон, авахуулсан шүдний нийлбэрийн дундаж үзүүлэлт. Өнөөдөр 18 настай хүүхдүүдийн дунд бүтэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь 67.5 байна. Судалгаагаар хүүхэд багачуудын 90 гаруй хувь шүд цоорох өвчтэй нь тогтоогдсон.

-Хөтөлбөрийг баталсаас хойш хүүхдийнхээ шүдийг хэзээ, хэрхэн үзүүлж, эмчлүүлэх талаар иргэд нэлээд асууж байна лээ. Хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Хувийн хэвшлийн нэгэнт бий болсон бүтцийг ашиглах нь оновчтой гэж бид үзэж байгаа. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшинээр ахлуулсан баг хөтөлбөрийн боловсруулалтад нэг жил гаруй ажилласан. Ажлын хэсэгт шүдний мэргэжлийн зөвлөл, төрийн бус байгууллагаас олон төлөөлөл орсон. Тэдний боловсруулсан тооцоо судалгаанд үндэслэж, тодорхой шийдвэрүүд гарна. Хэрэв үндэсний хөтөлбөрийг зөвхөн төрийн өмчийн эмнэлгүүдэд түшиглэж хэрэгжүүлнэ гэвэл 331 сум, 218 өрхийн эмнэлэгт шүдний бор машин тавих, энэ тооны эмч, сувилагч, техникчээр хангах шаардлагатай болно.

Үүнд бидний төсөвлөсөн мөнгө хаанаа ч хүрэхгүйн дээр эмч нарыг сургах, цалин мөнгө олгох зэрэг олон асуудал тулгарна. Монголынхоо хувийн шүдний эмнэлгүүдтэй хамтра- хад нь юу нь буруу гэж. Аль аль талдаа тустай ажил болно гэж ажлын хэсэг үзсэн. Үүнийг Засгийн газар ч дэмжсэн.

-Хөтөлбөрийн хүрээнд хувийн эмнэлгүүд ч хүүхдийн шүдийг үнэ төлбөр-гүй эмчилнэ гэсэн үү?

-Тийм ээ. Эцэг, эхчүүдийн халааснаас мөнгө гарахгүй. Гэхдээ хувийн эмнэлгүүд үнэ төлбөргүй хүүхдийн шүд эмчлэхгүй шүү дээ. Тэр мөнгийг нь төр даана гэсэн үг. Хүүхдүүдийн дунд шүдний өвчний тархалт их байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой. Үүнийг судалгаа мотолгоопд сууршпж тогтоох шаардлагатай. Гэхдээ энгийн амьдралаас харагдаж байгаа нэг шалтгаан бол эмчилгээний зардал өндөртэйгөөс тэр бүр хүүхдийнхээ шүдийг эмчлүүлж чадахгүй байгаа айл олон байна.

Нэг хүүхдийн олон шүд өвчтэй, цоорлын гүнээс хамаарч эмчилгээний давтамж, үнэ төлбөр нэмэгдэх магадлал өндөр байгаа.

Тиймээс хувийн эмнэлгүүдтэйгээ ойлголцох, нийгмийн хариуцлагын төвшинд хамтрах, яамнаас хувийн эмнэлгүүдээ бодлогоор дэмжих зэргээр ажиллана.

Хөдөө орон нутагт хувийн эмнэлэг цөөн, сумдад бүр байхгүй. Ер нь, 331 сумын 47 суманд л шүдний кабинет ажиллаж байна. Үүний 32 нь сумын,15 нь сум дундын эрүүл мэндийн төв. Хувийн эмнэлгүүд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх боломж- тойгоо илэрхийлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн эмнэлгүүдээ тодорхой хэмжээнд тоног төхөөрөмж, хүн хүчээр хангах шаардлага гарна.

-Шүдний өвчлөлийг эмчлэхээс гадна хүмүүст шүд цооролтоос сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийг сахих талаар зөв зан үйлд сургах хэрэгтэй байх. Энэ талаар ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Энэ хөтөлбөрийн хам-гийн гол хэсэг нь урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал олгох юм шүү дээ. Бид энэ хөтөлбөрийг боловсруулах явцдаа гадаад дотоодын олон орны туршлага судалж, байгууллага, хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцсон. Японы Элчин сайд М.Такаокатай ярилцаж байхад “Япон Улс шүдний эмчийн илүүдэлтэй. Яагаад гэвэл манайд шүдний өвчлөл үндсэндээ байхгүй. Япон хүн өдөрт хамгийн багадаа гурван удаа шүдээ угаадаг. Хоол унд, чихэр жимс идэх бүртээ шүдээ цэвэрлэж, амаа зайлдаг. Энэ далад бүр бага наснаас нь суусан байдаг" гэсэн. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенстай хөтөлбөрийн талаар санал солилцоход “Бурханы авралаар миний шүд огт өвдөж байгаагүй.

Надад хэн хэзээ заасныг санадаггүй. Гэхззэ би мэдээ орох цагаасаа шүдээ угааж заншсан” гэж ярьж байсан. Тэгээд хэрэв хөтөлбөр хэрэгжүүлбэл бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Үүнийг ярьж буй нь урьдчилан сэргийлэх, зөв дадал олгох, сургалт, танин мэдэхүй, мэдээллийн ажил ямар чухал болохыг хэлэх гэсэн юм. Түүнчлэн энэ хичээлийн жилд эрүүл мэндийн хичээл сургалтын хөтөлбөрт орно. БСШУС-ын сайдтай хамтарсан тушаал гаргаж олон жил зогсоосон энэ хичээлийг эхлүүлэх болсон нь амны хөндийн эрүүл ахуйг хамгаалах, шүд-ний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Манай улсад зүрхний өвчлөл ямар байгаа вэ. Зүрхний оношилгоо, эмчилгээний төв шинээр барина гэсэн үү?

-Зүрхний төв шинээр барих бодит шаардлага бий. Сүүлийн 20 гаруй жил зүрх судасны өвчин манай улсад төдийгүй дэлхий нийтэд нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон. Улсын  гуравдугаар төв эмнэлэг энэ чиглэлээр дагнадгийг та бид мэднэ. Минут, секундээр хэмжигддэг энэ өвчний эмчилгээг гуравдугаар эмнэлгийнхэн дотроо энд тэнд байрлалтай 12 газар үзүүлж байна. 2001 оноос хойш Лкжсембургийн төсөл ЭХЭМҮТ, УГТЭ-т хэрэгжиж эхэлсэн нь телемедициний сүлжээ, зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээнд шинэ хуудас нээсэн юм. Төсөл эхэлснээр сүүлийн таван жилийн хугацаанд УГТЭ тоног төхөөрөмжөөр хангагдаж, орчин үеийн оношилгоо эмчилгээний арга барил, 11 технологи нэвтрүүлж иргэдийн гадаад орныг зорих урсгалыг буурууллаа.

Тухайлбал, урьд нь улсдаа хийх боломжгүй байсан зүрхний хүнд мэс заслууд, судсан дотуурх оношилгоо эмчилгээ, хэм алдагдлын орчин үеийн абляци эмчилгээ, ургийн нарийн оношилгоо, үргүйдлийн тусламж үйлчилгээг иргэд эх орондоо авах боломжтой болсон. Засгийн газар ч энэ үйл ажиллагааг дэмжиж, зүрх судасны чиглэлд хоёр тэрбум гаруй төгрөг, эх нярайн чипггалд 400 сая  төгрөгийн санхүүжилт хийсэн юм. Гурван үе шаттай хэрэгждэг энэ төсөл 2017  онд өндөрлөсөн ч дөрөв дэх үе шатыг эхлүүлэх гэрээнд Шастины нэрэмжит УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир Люксембург Улсад гарын үсэг зурлаа.

-Тодруулбал?

-Люксембургийн Засгийн газар тус эмнэлэгт хэрэгжсэн төслийг гадаад оронд хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн амжилттай болсон гэж үзэж 2020 он хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүний төлөө бид гуравдугаар эмнэлгийнхэндээ талархах ёстой. Люксембургийн төсөл алсын зайн анагаах ухааны хөгжлийн суурийг тавьж, бүх аймаг, улсын эмнэлгийг хамруулан  хэрэгжиж буй төсөл юм.

Зүрх судасны өвчин хэдийгээр нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа ч төслийн үр дүнд 2003 онд 10 мянган хүн ам тутамд 24.4 байсан нас баралт өнгөрсөн онд 17.45 болж буураад байна.Т өслийг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсны зэрэгцээ Люксембургийн Засгийн газрын нэг сая гаруй еврогийн буцалтгүй тусламжаар зүрхний төвийн зурагхийжөгөхөө мэдэгдсэн. Ийм үр дүнд хүрэхэд Монгол Улсаас Бельгийн Вант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Оч, элчин зөвлөх н.Алтангэрэл нарын хувь нэмэр их байлаа.

-Эрүүл мэндийн салбарын гадаад харилцаа нэлээд эрчимжиж байгаа санагдлаа?

-Тийм ээ. Гадаад харилцааны чиглэлд хэд хэдэн чухал ажил хийлээ. Японы Эрүүл мэндийн сайд, ноён Катотой Токио хотноо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Хэдийгээр Япон Улс манай эрүүл мэндийн салбарт 1990-ээд оноос хойш тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн ч хамтын ажиллагааны албан ёсны баримт бичиг байгаагүй юм билээ. Эхний үр дүн гарч Японоос бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн 10 машин ирж байна. Мөн 32 ширхэг хамгийн сүүлийн үеийн эхо аппарат авах гэж байна. Хүн сургах, хамтарсан мэс засал хийх зэрэг олон ажил өрнөнө. Ер нь, гадаад сургалтууд эрчимжиж байна. Гадаадын өндөр хөгжилтэй хөгжилтэй орнуудад төрийн зардлаар 81 хүн суралцаж ирлээ.

Сургалтын хугацаа 14 хоногоос нэг жил байсан. Удахгүй энэ хүмүүс тайлангаа тавина. Дараа нь 10 хүн Японыг зорих гэж байна. Үр дүнд нь эх орондоо эмчилдэггүй өвчний тоо эрс цөөрч 39-өөс 26 боллоо. Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн, эрдэмтэн докторууд энэ тоог улам цөөлөх  дүүрэн ажиллаж байна. Өнгөрсөн бямба гарагт Элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, ХСҮТ, Японы эмч нар хамтран энэ чиглэлээр гарсан амжилт, тулгамдаж буй асуудлаар олон улсын хурал хийлээ. 2008 оноос хойш элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын үед Монголдоо хийж чаддаггүй байсан мэс заслыг хэрхэн хийж, нутагшуулж чадсанаа манай эмч нар видео бичлэгээр бодитой үзүүлсэн нь бахархам байлаа. Глобал сангийн шугамаар нэг бүр нь 100 мянган ам.долларын үнэтэй Зй зөөврийн дижитал рентген аппарат авч байна. Одоогоор тус аппарат манай улсад долоон ширхэг байдаг. Хоёр нь эвдэрсэн. Одоо авч байгаа аппаратаа сүрьеэгийн өвчлөл өндөртэй газруудад хуваарилна. Мөн Чех Улсын Эрүүл мэндийн яамтай тоног төхөөрөмжийн асуудлаар хамтарч ажиллаж байна. Улаанбаатарт болон Прагад суугаа хоёр улсын Элчин сайд энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа.

Ярилцсан Б.Цэнд-Аюуш

ШИНЭ МЭДЭЭ