1000 ахмад багш чууллаа
2017.09.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

1000 ахмад багш чууллаа

Монголын ахмад багш нарын холбооноос жил бүр зохион байгуулдаг "1000 БАГШИЙН ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ" арга хэмжээг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 4 дэх жилдээ Төрийн ордонд хамтран зохион байгууллаа. 

Уг уулзалтад Улаанбаатар болон хөдөө орон нутгийн 1000 гаруй багш нар оролцлоо.

Хэнтий аймгийн Ахмад багш нарын холбоо бага ангийн хүүхдүүдэд Монгол хэлний хичээлийг амжилттай заах тухай хөтөлбөр боловсруулж, аймгийнхаа сургуулиудад амжилттай туршсан байна. Хөвсгөл аймгийн ахмад багш нар аймгийн залуу багш нарт туршлагаа хуваалцах уулзалтыг тогтвол явуулдаг болжээ. Тэдний адил олон ахмадууд өөрсдийн туршлагаа хуваалцаж байна. 

Хэнтийн аймгийн ахмад багш нар идэвхтэй оролцлоо

Хөвсгөл аймгийн ахмад багш нар туршлагаасаа хуваалцлаа

ШИНЭ МЭДЭЭ