Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс байгуулж, мал, мах экспортлоно
2017.09.28
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс байгуулж, мал, мах экспортлоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2017.09.27/ болж,хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахаар Засгийн газар шийдвэрлэлээ.

Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс бэлтгэсэн мал, мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээр, тэжээлийн газрыг холбогдох хуульд нийцүүлэн олгож, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт даалгалаа. 

Заасан газарт хорио цээрийн тусгаарласан бүс байгуулж, дотоод хорио цээрийн дэглэм тогтоох, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн хөрш орнуудын мэргэжлийн байгууллагатай тохиролцон Монголын талын зарим боомтын ойролцоо малын хорио цээрийн тусгаарлагдсан бүсийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулж ажиллахыг үүрэг болголоо. 

ШИНЭ МЭДЭЭ