МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.06.08
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Л.Мөнхбаатар: Монгол удмын малын генийг экспортлох асуудлыг хэрхэн хуульчлах вэ?

Өнөөдөр /2017.06.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ажлын хэсгээс асуулт асуулаа.

Л.МӨНХБААТАР:

Генетик нөөцийн тухай ойлголтыг задлаад, хуулийн нэр томъёог өөрчилж болно. Энэ бол анхны хэлэлцүүлэг учраас байнгын хороо эцсийн хэлэлцүүлгээрээ анхаараад явах боломжтой. Нөгөөтэйгүүр энэ дотор маш олон гадаад нэр томъёо байна. Эдгээрийг аль болохоор монголчилж, иргэдэд ойлгомжтой байлгах хэрэгтэй.

Малын генетик нөөцийн асуудал бол мал үржүүлэгтэй холбоотой асуудал. Үнэхээр Монгол Улсын хувьд тулгамдаж буй асуудал мөн. 1990 оны өмнө улсаас анхаарж байсан учир энэ салбар хөгжиж, олон төрлийн үүлдэр, угсаа бий болсон. Одоо энэ асуудлыг сэргээхээр зорьсон хууль гэж ойлгож байна. Гурван төрлийн малын генетик байна.

Уламжлалт мэдлэг буюу уламжлалт селекцээр малчид өөрсдөө гаргаж ирэн, тухайн нутаг дэвсгэртээ тэсвэртэй, ашиг шимтэй мал бэлчээрийн мал аж ахуйн зонхилж байгаа.

1990 оноос өмнө социализмын үед улсаас бодлогоор дэмжиж, шинжлэх ухааны үндсэн дээр хэрэгжүүлсэн үүлдэрүүд байдаг.

Мал хувьчилснаас хойш гадна, дотны өндөр ашигтай малыг үр өгөөжтэй гэж үзэж, үржил селекцид оруулаад, нилээн үр дүнтэй ажиллаж байна. Ялангуяа хурдан морьны үүлдэр гаргах чиглэлээр ахиц дэвшилтэй байгаа.

Мал сүргийг төрийн хамгаалатанд байна гэж Үнсэн хуулинд заасан боловч хувийн өмчид тодорхой эрхийг зааж өгсөн. 2 талын суурь эрхүүдийг тэнцвэртэй хадгалж байж энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Бэлчээрийн мал аж ахуйн хувьд малын генетик нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, зохион байгуулах чиглэлээр манайхан туршлага ихтэй. Харин эрчимжсэн мал аж ахуйн хувьд энэ үйлдвэрийг зохион байгуулах, зохиомол хээлтүүлэг хийх гэх мэт тодорхой ялгаатай ауудлууд байдаг. Энэ эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг төрөөс баримтлалж байгаа. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ чиглэлээр судалгаа явуулсан нарийн мэргэжлүүдийг бэлтгэх чиглэлээр ямар зохицуулалтууд орсон бэ?

9.7, 9.10 дахь хэсэгт генетик нөөцийн зориулалтаар гадагшаа экспортлох асуудлыг тусгасан байна. Ямар материал бүрдүүлж, хэнд хандахыг л зохицуулсан зүйл байна. Бодит байдал дээр монголын тэсвэртэй үүлдэрийн генийг экспортлох чиглэлийн ажлуудыг хэрхэн зохион байгуулж ажиллаж байна? Одоогийн бодит байдал дээр монгол малын генийг экспортолж байгаа тохиолдол байгаа юу?

Г.ТЭМҮҮЛЭН:

Энэ хуулийн үндсэн хоёр зорилго бол манай уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг, тэр дундаа бид бүгдийн мал сүгийг цэврээр нь үржүүлж, хадгалж, хамгаалах асуудлыг нарийвчилж тусгасан.

Мөн эрчижмсэн мал ахуй буюу үйлдвэржсэн мал аж ахуйн хүрээнд асуудлыг нарийвчилж тусгасан. Монгол малын генийг хамгаалах, удмын санг хамгаалах асуудлыг Засгийн газраас тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлэхээр тусгасан.

Мэргэжлийн холбоодын санал дүгнэлтийг үндэслэж малын удмын санг хамгаалана.

Мөхөж болзошгүй үүлдэр, угшилын малыг хамгаалж, авч үлдэх чиглэлээр арга хэмжээ авна.

Малыг үржүүлэх бүс, байршлыг хуулиар зохицуулж өгсөн.

Гадаадаа оруулж ирж байгаа үржлийн малтай холбогдуулаад малын генийг хамгаалах тал дээр хуулийн зохицуулалтууд оруулсан. Гадаад улсаас оруулж байгаа малыг хязгаарлагдмал хүрээнд нутагшуулан үржүүлж хамгаалах асуудлыг оруулж өгсөн.

Энэ салбарын хамгийн чухал асуудал бол боловсон хүчний асуудал. Мал аж ахуйн салбарт малын эмч, малзүйч гэсэн үндсэн 2 мэргэжил байдаг. Сүүлийн 10 жил малзүйч гэдэг мэргэжлээр боловсон хүч бэлтгээгүй.  

ШИНЭ МЭДЭЭ