МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Мөнхбаатар: Ерөнхий сайд ЦЕГ-ын даргыг санал болгож томилуулах нь зохимжгүй
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.02.02
Улстөр

Л.Мөнхбаатар: Ерөнхий сайд ЦЕГ-ын даргыг санал болгож томилуулах нь зохимжгүй

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа. УИХ ойрын өдрүүдэд уг хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

-Та бол цагдаагийн алба, амьдралыг мэдэх хүмүүсийн нэг. Цагдаагийн албаны тухай хуулийг саяхан л шинэчилж байсан. Одоо дахиж шинэчлэхдээ ямар өөрчлөлт оруулахаар байна. Хэлэлцүүлгийн явцад албан хаагчдын зүгээс тавьсан саналууд юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Цагдаагийн албаны тухай хууль 2013 оны долдугаар сарын 5-нд батлагдаад 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд явсан. Энэ хуулиар байгууллагатай холбоотой асуудлыг нарийн зохицуулсан. Одоо орж байгаа хуулийн төслөөр байгууллагын үйл ажиллагаанаас гадна албан хаагчийн үйл ажиллагааг нарийн хуульчилж байгаагаараа онцлог.

Цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна гэж хуульчилсан байсан. Гэтэл энэ хууль маань гараагүй. Цагдаагийн албан хаагч хуулийн үндэслэл байж, хуульд заасан үйл ажиллагаа явуулж байж хүний эрх, эрх чөлөөнд халдана.

Гэтэл асуудал эрхэлсэн сайд, прокуророос гаргасан журмаар зохицуулж иржээ. Ийм учраас хуульчлах шаардлага зайлшгүй байсан. Мөн цагдаагийн албан хаагчийн нийгмийн болон эдийн засаг, хууль зүй, улс төрийн баталгааг бий болгох шаардлага гарсан. Дээрх шалтгаанууд байсан учраас хуулийн төслийг оруулж ирж байгаа. Хэлэлцүүлгийн шатанд албан хаагчдын илэрхийлсэн саналыг тусгасан.

Энэ хуулиар цагдаа олон нийтийн хамтын ажиллагааг хуульчилж өгсөн. Түүнчлэн цагдаагийн албан хаагчийн эрх, үүргийг нарийвчлан тусгаж өгсөн. Мэдээж дээд шатныхаа албан тушаалтны үүргийг биелүүлнэ. Харин хууль бус тушаал, шийдвзрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбар бичгээр өгөх эрхтэй байхаар хуульчилж өгсөн. Мөн цагдаагийн албан хаагчийн цолтой холбоотой асуудлыг шийдлээ.

Цолыг албан тушаалаар олгох нь амьдралд бүрэн дүүрэн нийцээгүй учраас ажилласан жил, ажлын үр дүн, мэргзжлийн ур чадвар, албан тушаалыг харгалзан олгохоор зохицуулсан. Нөгөөтэйгүүр ЦЕГ-ын дарга 'тэргүүн комиссар" гэдзг цслтсй байна гзснийг "цэргийн дээд цолтой байна гэж хуульд оруулсзн. Энэ нь түүхэн уламжлалтай таарч байгаа.

-Генерал цолыг хавтгайруулж байна гэж шүүмжилдэг. Генерал цолыг албан тушаалынх болгочихвол бүр л нэмэгдэх юм биш үү?

-Генерал цолыг 1944 онд бий болгоход Монгол Улс 11 цэргийн зүтгэлтэндэз олгосон байдаг. Тэрнээс хсйш нийт 176 орчим цэргийн зүтгэлтэнд генералд цол олгосон. Эдгээрээс албан үүргээ сдоо гүйцзтгэж байгаа генерал 10 орчим л байна. Хууль, хүчний олон байгууллагатай Монгол Улсад энэ тоог би олон гэж харахгүй байгаа.

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ЦЕГ-ын даргыг Хууль зүй, дотоод хэргийн сайд нэр дэвшүүлдэг. Шинэ хуулийн төсөл дээр Ерөнхий сайд санал болгох зохицуулалт байгаа талаар хурал дээр яригдаж байсан. Ажлын хэсгийн гишүүний хувьд таны байр суурь аль талдаа байна?

-Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар тухайн эрхэлж байгаа агентлагийнхаа даргыг сайд нь томилуулдаг. Тэр ч агуулгаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд ЦЕГ-ын даргаа санал болгож Засгийн газраар томилуулдаг.

Цагдаагийн албаны тухай хуулийн төсөлд бол ЦЕГ-ын даргаар 20-иос доошгүй жил ажилласан, сүүлийн таван жил улс төрийн алба хашиж байгаагүй, эрүү болон мөрдөн байцаах чиглэлзэр ажилласан байх шаардлага хангасан хүнийг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж чөлөөлнө гэсэн байна. Энэ бол тийм ч зохимжтой зүйл биш.

-Яагаад?

-Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар бүх агентлагийн даргыг эрхэлж байгаа сайд нар нь нэр дээшүүлдэг байхад зөвхөн ЦЕГ-ын даргыг Ерөнхий сайд томилуулна гэдэг буруу жишиг тогтооно. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын тухай хуулиар Хууль зүй, дстсод хэргийн сайд бол нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг Засгийн газрын өмнө хүлээдэг. Энэ чиг үүргийг ЦЕГ ажил мэргэжлийнхээ хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа өмнө хүлээдэг. Ийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Засгийн газрын өмнө үүргээ ч биелүүлдэг, томилгоогоо ч биелүүлдэг байх нь зохимжтой.

-ЦЕГ-ын дарга нь тэргүүн дэд болон дэд даргаа томилдог байх уу. Эсвэл сайд нь томилох уу?

-Цагдаагийн төв байгууллагын санал болгосноор Хууль зүй, дотоод хэргийн сайд тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилж, чөлөөлнө гэж хуульд шинээр оруулсан.

-Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга мөрийн хөтөлбөр дэвшүүлж, хотын даргаар батламжлуулдаг байсан. Энэ албан тушаалтныг ямар байдлаар томилох вэ?

-Нийслэлийн цагдааг хоёрдмол удирдлагын байдалтай болгоод байсан. Цагдаагийн байгууллага бол нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх ёстой. Яагаад гэвэл, шийдвэрээ гаргаад үр дүнг нь өөрөө хариуцдаг байгууллага шүү дээ. Энэ агуулгаараа Цагдаагийн ерөнхий газрын дарга нь төв, орон нутгийн цагдаагийн байпууллагуудынхаа удирдлагыг томилох зохицуулалт оруулсан байгаа.

-Цэц, шүүх, АТГ, тагнуулын байгууллагын удирдлагыг сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгөөс зөрүүлж зургаан жилээр томилдог. Цагдаагийн даргаа манайх хэд ч солив доо. Чөлөөлөх үндэслэлгүй бол тогтвортой зургаан жил ажиллуулахаар хуульчилж болох уу?

-Цагдаагийн даргыг хугацаа зааж томилно гэдэг бол төрийн албаны тогтвортой байдалтэй зөрчилдөнө. Нэг талаар сонгуулийн дараа сольдог явдлыг хязгаарлах нөхцөл бүрдэх боловч нөгөө талаар чөлөөлөх үндэслэл байхгүй бол тэр хүн ажлаа хийж л байх ёстой.

Хэрвээ хугацаа тавьчихвэл хугацаа чинь болсон байна, ажлаа өг гэдэг зүйл гарч болох талтай. Ийм учраас хугацаа тавихгүй явъя гэж байгаа юм. Төрийн албаны тухай хуулиар ажил үүргээ гүйцэтгэж чадаж л байвэл ажлаа хийгзэд л явж байх ёстой л доо.

-Суманд хэсгийн төлөөлөгч олдохгүй байна. Залуучууд суманд очиж ажиллахгүй байна гэж ярьдаг. Хотоос очсон байцаагч хөдөө очоод мал шүдлэж, им тамга ялгаж мэддэггүй. Тэгэхээр цагдаагийн алба хаагчдыг суманд ажиллуулах хөшүүрэг дутаад байх шиг. Тэднийг яаж хуулиар дэмжих вэ?

-Аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслзэр хангах үүргийг Засаг дарга хариуцаж байгаа.

Сумандаа тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай дүйцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутамд олгохоор заасан. Олгох журмыг Засгийн газар батална. Сумандаа олон жил тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчид их нэмэр болно доо.

-Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал бий. Нийгэм, эдийн засгийн энэ баталгааг нь яаж хангах вэ?

-Үнэхээр хүнд, хүндлүүштэй алба л даа. Цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаад амь насаа алдвал түүний сүүлд авч байсан цалинтай тэнцэхүйц хэмжээний тэтгэмжийг гэр бүлийнх нь нэг гишүүнд 10 жилийн турш сар бүр олгохоор хуульчлах гэж байна.

Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг ар гэрт нь нэг удаа олгоно. Ойролцоогоор 36 сая төгсөг болов уу. Үүнзэс гадна цагдаагийн байгууллагад ажиллаж байсан иргэнийг 'Чи өмнө цагдаа байхдаа намайг ингэсэн гээд гэмтээх, амь насыг нь хохироох эрсдэл байдаг.

Иймээс албанаасаа чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцзтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулбал мөн адил дээрх баталгааг олгохоор зохицуулалт хийлээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн тэтгэмж, эрүүл мэндийн хохирол гаргуулах асуудал тавигдана.

-Ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох шинэ зохицуулалтыг төсөлд тусгасан гэсэн. Тэр талаар тодруулна

-Цагдаагийн байгууллагад ‘хүнд нөхцөлд' буюу эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад, замын цагдаагаар, гудамжинд эргүүл, харуул жижүүрээр ажиллаж байгаа албан хаагч бий. Тэдний нэг жил ажилласан хугацааг нэг жил гурван сараар тооцно. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа эдгээр албан хаагч тэтгэвэрт эрт гарах боломж нь бүрдэж байна. Цагдаагийн байгууллагын нууцлавал зохих алба буюу гүйцэтгэх албанд ажиллавал нэг жил ажилласан хугацааг нэг жил дөрвөн сараар бодож тооцно. Нэгэнт эдийн засгийн баталгаа ярьсных нэг зүйлийг онцолъё.

Цагдаагийн албан хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалаад эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд ажлаар хангаж чадаагүй тохиолдолд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгзлын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно. Энэ бол эдийн засгийн сайн баталгаа. Энэ агуулгаараа Цагдаагийн албан тухай хууль цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж үзэж байгаа.

-Цагдааг "үйлчилгээний” байгууллага болголоо гэдэг дургүйцэл гарч байсан. Цагдаагийн алба нь шинэ төсөл дээр иргэний байгууллага уу, хууль сахиулах байгууллага уу, төрийн тусгай алба уу?

-Цагдаагийн албыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрзэнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн гэж заасан. Энэ ч агуулгаараа нэгдмэл төвлөрсөн удирдлагатай, тушаалаар яадаг, төрийн өмнө үүрэг хүлээсэн байгууллага байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа олон нийтийг оролцуулах, олон нийтийн хяналтад үйл ажиллагаа язуулах зайлшгүй шаардлагатай.

Тунхаглал биш бодитой арга хэмжээ авахын тулд Иргэний зөвлөлтэй байх тухай хуулийн төсөл дээр тусгасан. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тавих 5-7 иргэний төлөөлөл бүхий орон тооны бус иргэний зөвлөл ажиллана гэж хуулийн төсөлд бий. Энэ байгууллага нь аймгийнхаа ИТХ-ын дэргэд ажиллах юм. Засаг дарга бол Иргэний зөвлөлийн ажилд оролцохгүй бөгөөд хараат бус ажиллах боломжийг нь бүрдүүлж өгнө.

-Ярилцлагын эхэнд та хэлсэн. Хоёр байгууллагын хамтарсан журам, сайдын тушаал, зааврын хэмжээнд цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааг зохицуулж ирснийг хуульчлахаар боллоо гэж. Энэ талаараа дэлгэрүүлээд мэдээлбэл?

-Хуучин бол хамтарсан тушаал, заавар, журмаар зохицуулдаг байсныг энэ удаад хуульчилж байна. Нэг бүрийн тусгай хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрхэн яаж хэрэглэх вэ гэдгийг тусгайлан хуульчилсан. Мөн биеийн хүчийг яаж хэрэглэх вэ, галт зэвсгийг яаж хэрэглэх вэ, яаж албадлага хэрэглэх вэ зэргийг хуульчилж байгаагаараа ач холбогдолтой.

Түүнчлэн тээврийн хэрэгслийг ямар тохиолдолд зогсоон шалгах, ямар тохиолдолд иргэдийн орон байранд нэвтрэх вэ, ямар үед нэвтэрч болохгүй вэ зэргийг зааглаж егсөн. Хүний биед ямар тохиолдолд нэгжлэг хийх вэ зэргээр. Хоёрдугаазрт, иргэнд ямар шаардлагуудыг тавьж  болох вэ гэдгийг заасан.

Жишээлбэл, цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгахын тулд учирч болох хор хөнөөлийг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгэздэд тодорхой үйлдлэзэс татгалзах, үйлдэл хийх шаардлага тавьж болно гэж байгаа. Нийтийн хэв журам зөрчсөн, зөрчиж болзошгүй, согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаагаар орхин явахыг шаардаж болно.

Мөн бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг хөдөлгөөнд учирсан саадыг арилгах зорилгоор тодорхой байр эзлэх, өөр газарт шилжин явахыг шаардаж болно гэх мэт. Иргэнээс гомдол мэдээллийг шийдвэрлэхэд шаардлагатай хуулиар хориглосноос бусад бичиг баримтыг гаргаж ирүүлэхийг шаардаж болно гэх мэт. Эдгээрээс бусад шаардлагыг иргэн хүлээж авахгүй байх эрхтэй.

-Шаардлагагүй зүйл дээр, зөрчил гаргаагүй байхад бичиг баримт шалгадаг гэсэн шүүмжлэлийг цагдаад дайдаг. Энэ хуулийн төсөл дээр ямар зохицуулалт орсон бол?

-Хоёр субьект харилцаанд ороход дундын зөрчил гараад байдаг л даа. Хуульд заасан есөн төрлийн үндэслэл байвал бичиг баримтыг нь шалгана гзж байгаа юм. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд, түүний оролцоо байсан, эсвэл гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл өгч чадахаар үндэслэлтэй байвал бичиг баримтыг нь шалгаж болно.

Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, эсвэл завдсан, үйлдэхээр төлөвлөж байгаа гэсэн үндэслэл байвал бичиг баримтыг нь шалгана. Гэмт хэрэг үйлдэгдсэн газраас тээврийн хэрэгсэл, хүнийг гаргахдаа, эсвэл нэвтрүүлэхдзэ бичиг баримтыг нь шалгана. Эрх нь хязгаарлагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан хүн хүлээсэн үүргээ зөрчсөн хүн мөн гэж үзвэл бас бичиг баримтыг нь шалгана.

Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албадан ирүүлэхийг даалгасан эсвэл эрэн сурвалжлагдаж байгаа иргэнийг бичиг баримтыг нь шалгаж болно. Хууль тогтоомжид заасан цагдаагийн хамгаалалтад байгаа объектод нэвтрэх, гарахад нь шалгаж болно. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болсон, хордсон иргэний нэр хаягийг тодруулах зорилгоор бичиг баримтыг нь шалгана.

Гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсан иргэний нэр, хаягийг тогтоох зорилгоор шалгаж болно. Хуульд заасан үндэслэл журмын дагуу тээврийн хэрэгслийг зогсоох буюу саатуулсан бол тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг шалгаж болно гэсэн байдаг. Бас хуульд заасан насны хязгаар хүрсэн эсэхийг тогтоох зорилгоор бичиг баримтыг нь шалгаж болно.

- Сүүлийн асуулт. Дотоодын цэргийг сэргээн байгуулна гэж Засгийн газар үзсэн. Хуулийн төсөл ч оруулаад ирлээ. Энэ байгууллага удаан жилийн түүхтэй учраас устгаж болохгүй гэж сэргээж байна уу, үнэхээр байхгүй бол чиг үүрэг нь үгүйлэгдээд байна уу. Таны бодлыг сонсоё?

-Дотоодын цэрэг 1922 оноос түүхтэй байгууллага. 1990 он хүртэл Хилийн ба дотоодын цэрэг гэж явж ирсэн. Түүнээс хойш цагдаагийн байгууллагын харьяанд явж ирсэн. Улсын онц чухал объектыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийг хөмөрсөн үймээн самуун, түүнийг шатлен өргөжихөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллага.

2014 онд хуулийг нь хүчингүй болгоод, чиг үүргийг цагдаад шилжүүлсэн. Бүх улс дотоодын цэрэгтэй. Цагдаагийн байгууллага бол хууль бус гэж үзвэл тодорхой үүргээс татгалзах эрхтэй. Хэрин дотоодын цэргийн үйл ажиллагаа цэргийн эрх зүйгээр явдаг учраас үүрэг даалгаврыг биелүүлэх л үүрэгтэй.

Дотоодын цэрэг нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Аюулт үзэгдэл, гамшгаас хамгаалах ажиллагаа, хорио цээрийг дэглэмийг сахиулахад оролцоно. Шаардлагатай үед зарим обектыг түр хамгаалах, зорчигч ачаа тээшийг тээврийн замд хадгалзан хүргэнэ.

Террорист үйлдлийн сөрөх тусгай ажиллагаанд оролцонс. Өөрөөр хэлбэл, цагдаа, тагнуул, онцгой байдлын албадыг аливаа ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлнэ гэж байгаа юм. Энэ байгууллагыг сэргээн байгуулж, албан хаагчдыг нь мэргэшүүлэх шаардлагатай болоод байгаа.

ШИНЭ МЭДЭЭ