Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.12.23
Гадаад харилцаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эмгэнэлийн захидал хүргүүлэв
Энэ сарын 19-ний өдөр Туркт суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов Анкарад болсон Орос орны тухай гэрэл зургийн үзэсгэлэнг нээж үг хэлж байхдаа халдлагад өртөж, амь насаа алдсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевт эмгэнэлийн захидал хүргүүлэв. Захидалд,
ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.МЕДВЕДЕВ танаа, Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Геннадьевич Карлов албан үүргээ гүйцэтгэж явахдаа халдлагад өртөж амь насаа алдсанд гүнээ харамсч, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа түүний гэр бүл, төрөл төрөгсөд, Оросын найрсаг ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.
Гүнээ хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан боллоо
2016.12.28
Газрын биржийн ажиллах журмыг баталлаа
2016.12.28
Атрын III аяныг үргэлжлүүлнэ
2016.12.28
Засгийн газрын хуралдаан боллоо
2016.12.27
Агаарын бохирдлыг бууруулах боломжтой юу?
2016.12.26