Ерөнхий сайдын үүрэг болгосон нүүрсний экспортын нэг цонхны бодлого хаана явна
2016.12.23
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ерөнхий сайдын үүрэг болгосон нүүрсний экспортын нэг цонхны бодлого хаана явна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч арваннэгдүгээр сард Өмнөговь аймагт ажиллах үеэрээ эдгээр компанийн удирдлагуудтай уулзаж, дотооддоо хямд үнээр өрсөлдөх бус, гурвуулаа нийлж байгаад "Монголын нүүрс" гэдэг нэг брэндээр, нэг эрх ашгаар гадаадынхантай өрсөлдөж, нүүрсний экспортын нэг цонхны бодлого барьж ажиллахыг үүрэг болгож, нэг брэнд, нэг эрх ашгийн төлөө нэгдэж чадахгүй бол төр оролцох болно гэдгийг анхааруулж хэлсэн юм.

Ерөнхий сайдын үүрэг даалгаврын биелэлт ямар байгааг зарим компанийн удирдлагаас тодрууллаа.

Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл,
-Нөхцөл байдал амаргүй байсан. Тавантолгойн нүүрс, Монголын нүүрс боломжит зах зээлтэй хэдий ч дотроо асуудалтай, буруу бодлогын  үр дүнд боломжуудаа алдаж байсан. “Эрдэнэс- Тавантолгой” компани “Чалко” болон TTJVCo зэрэг компанитай алдагдалтай гэрээ хийснээс  энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж байсан.

Харин Засгийн газраас, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн чиглэлийн дагуу, нөгөө талаасаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд зах зээлийн үнээс хамаагүй доогуур үнээр өгч байсан нүүрсний үнэ 12 дугаар сарын эхнээс 50 ам.доллар болгож өсгөсөн.

Нэгэнт Ерөнхий сайд үүрэгдсэн болохоор нүүрсний экспортын нэг цонхны бодлогыг цаашдаа баримтлаад явна гэж ярьж байгаа. Нэмүү өртөг шингэсэн, баяжуулсан бүтээгдэхүүн гаргах талаар ч компаниуд ярилцаж байгаа. Салбарын хүний хувьд төр засаг, Ерөнхий сайд анхаарч, салбарын яам дорвитой арга хэмжээ авч байгаад баяртай байна. Монголынхоо эрх ашгийн төлөө төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтраад ажиллах бүрэн боломжтой байна гэж  үзэж байгаа. Нэг цонхны бодлогыг  бүрэн дэмжиж байгаа.

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд,
Засгийн газраас нэг цонхны бодлого баримталж байгаа. Энэ бодлогыг манай компани дэмжиж байгаа. Манайх Зүүн Цанхийн уурхайн олборлолтоо “Чалько” компанид нийлүүлж байгаа. Баруун Цанхийн үйлдвэрийн олборлолт эхэлчихсэн. 2017 оноос борлуулж эхэлнэ.

Энэ бодлогын хүрээнд нүүрс угааж байгаа компаниудад зах зээлийн үнээр нүүрсээ нийлүүлээд тус компаниар угаалгаад нэг цонхны бодлогоор нүүрснээ гаргах шийдэлд хүрсэн. Энержи Ресурс компанитай санал солилцсон. Энержи ресурс компани манай нүүрсийг худалдан авч угаагаад зарж борлуулах тохиролцоонд хүрсэн гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ