Монгол улсын их хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2016.08.26
Эдийн засаг, Худалдаа

Түүхэн цаг хугацаанд эдийн засгийн маш хүнд нөхцөлд бид 76 ажиллаж байна

Бид нар өнөөдөр бие биенийхээ бурууг яриад суух цаг хугацаа биш гэж бодож байна. Шүүмжлэл ярихаас илүү шийдлээ ярихгүй бол цаг минут бүхэн үнэтэй цаг хугацаа өнгөрч байна. 

Энэ их хурал 76-лаа 1992 оноос хойш түүхэнд байгаагүй хүнд нөхцөл байдалд байгаа. АН, МАН гэлтгүй түүхийн өмнө бид бүгдээрээ хариуцлага хүлээх үе. 

Өнөөдөр 22,3 их наяд төгрөгийн өртэй, энэ нь ДНБ 81,3% гэж сангийн яам тооцож гаргаж ирсэн. Бидний дэвшүүлж байгаа хөтөлбөр 26,9 их наяд төгрөг хэрэгтэй гэж тооцож гаргасан. Тэгэхээр бид 49,2 их наяд төгрөгийг 4 жилийн хугацаанд олох ёстой.

Хэрвээ бид нэг удаа эдийн засаг дээрээ дампуурал зарлавал энэ байдлаасаа гарахын тулд Монгол улс хамгийн 20-25 жил орох тийм нөхцөл байдалд байна.

Тиймээс засгийн газраас оруулж ирж буй мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр үе шат маш хариуцлагатай. 

Ерөнхий сайдаас асуух асуулт бол. Одоо зоригтойхон улстөрийн том зүйлүүдийг цөөнхтэйгөө зөвшилцөөд, үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй яриад та явуулах ёстой байх.

Нийгмийн салбарын хувьчлалыг яах ёстой вэ, нэгдүгээр үе шатанд яахаар болсон бэ төр даахаа болих нь тодорхой харагдаж байна. Хувийн хэвшилд 25 хүн ажилладаг газарт төрийн өмчит үйлдвэрийн газруудад 250 хүн ажилладаг энэ байгууллагуудыг та яах вэ, иргэдийн хурлын төлөөлөгч гэж бүхнийг шингээдэг улстөрийн байгууллага болсон. Авлига хээл хахууль тэнд гаардаг нь үнэн. Энэ бүх зүйлүүдийг хувьчлах нь хугацаа нь болсон юм биш үү. 

Томоохон төслүүдийг яах вэ, төрийн албаны данхар бүтцээ яах вэ, ЖД бизнесээ хэдэн хувийг ямар эх үүсвэрээр авч үлдэх вэ, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх вэ?

ШИНЭ МЭДЭЭ