Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийн асуудал энэ сард тодорхой болно
Хан-Уул дүүрэгт байрладаг Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байруудад “Фүжи холдинг ББСБ” ХХК, 3, 4, 8, 9 дүгээр байруудад “Рендер бау” ХХК, 15, 19 дүгээр байруудад “Нутгийн буян групп” ХХК нар дахин төлөвлөлт хийхээр өнгөрсөн онд шалгарсан.
"Нутгийн буян групп" нь үүргээ биелүүлсэн бол нөгөө хоёр компани нь өнөөдрийг хүртэл ажил нь эхлээгүй, иргэд оршин суугчид дээвэр нь хэзээ ч нурж мэдэх аюултай орчинд амьдарч байна.
МХЕГ-аас эдгээр байруудад хүн амьдрахыг хориглосон шийдвэр 2007 онд гарсан боловч очих газаргүй иргэд дахин төлөвлөлтийг хүлээн эрсдэл дунд амьдарсаар байна.
Мөн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Эрчим хүчний 1, БҮК-ийн 2 байруудад ч нөхцөл байдал ийм байна.
Энэ асуудлаар тус дүүргээс сонгогдсон Д.Сарангэрэл гишүүн Хотын шинэ удирдлагад хандаж эдгээр байруудыг дахин төлөвлөлтийн эхний ээлжлид шийдэж өгөхийг хүссэн албан бичиг явуулсан байна.
Хариу нь: Хотын өмнөх дарга Э.Бат-Үүл удаашралтай байгаа эдгээр барилгын ажлуудын тендерийг цуцалсан, харин тендерт оролцогч компани шүүхэд нэхэмжлэх гаргасны дагуу явж байгаа... Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү...