Пак Гын Хэ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж ажиллахыг хүсэв
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн айячлая өчигдөр үдээс хойш өндөрлөлөө.
Харин үдээс өмнө түүнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бараалхсан юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ бол манай улсын худапдаа, хөрөнгө оруулалтын түнш орон гэдгийг онцлоод Засгийн газрын зүгээс цаашид тус улстай харилцах гадаад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг улам идэвхжүүлэхээ илэрхийллээ.
Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдаас хүссэн байна. Хариуд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа тодотгов. Уг уулзалтын дараа УИХ-ын дарга М.Энхболд Пак Гын Хэд бараалхлаа. Пак Гын Хэ Солонгос, Монгол хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ижбүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт улам өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа онцлов.
Ялангуяа иргэд хоорондын харилцаа өргөжиж буй нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх таатай нөхцөл болж буйг онцлоод энэхүү харилцааг улам эрчимжүүлэхэд хоёр орны парламент ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн уламжлалтай, хоёр орны шинээр бүрдсэн парламентууд ч энэхүү харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Харин УИХ-ын дарга М.Энхболд БНСУ нь манай улсын гадаад худапдаа, хөрөнгө оруулалтын дөрөв дэх түнш орон. Цаашид хоёр орны нөөц бололцоо, давуу талуудыг ашиглан эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.
Түүнчлэн худалдааг либералчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын хооронд хэтдээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудпыг судалж эхлэх, энэ чиглэлд хамтарсан судалгаа хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан. Цаашид дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин зэрэг тэргүүлэх салбар чиглэлд тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс анхаарч, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг онцоллоо.
УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд манай иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар БНСУ-ын Засгийн газрын зүгээс цаашид ч анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ.