Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт хүргэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.
Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоонд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлэхэд энэхүү шинэчлэлийн гол зорилго чиглэгдсэн байна.
Тухайлбал:
Аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх,
Санхүүгийн тайланг нь жилд 1-2 удаа цахим хэлбэрээр авдаг болох,
Цахим санд тулгуурлан бусад төрлийн үйл ажиллагааг шат дамжлагагүй явуулахаар шинэчлэн зохицуулна гэв.
Түүнчлэн, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартуудыг орчуулах, тайлбарлах, хэрэглэх зөвлөмж боловсруулах зэрэг төрийн зарим чиг үүргийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд нэмж шилжүүлэхээр болжээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд анх батлагджээ.