Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2014.12.30
Эдийн засаг, Худалдаа

Эдийн засаг хүндхэн байгаа гэхдээ хэт хямраагүй

Эдийн засгийн байдал өнгөрсөн намраас хойш нэг их сэргээгүй.

Тиймээс иргэдийн дунд хямралд бэлдэж хүнсээ нөөцлөх хэрэгтэй гэсэн сэрэмжлүүлэг тархсан. Харин энэ талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат дараах тайлбарыг өгсөн юм.

“Тооцооллын алдаанаас болоод хүндрэл гарч байгаа. Бодит байдал дээр нөхцөл байдал хүнд байгаа. Гэхдээ нөөцлөх хэмжээнд очтол хүндэрнэ гэж бодохгүй байна. Яагаад гэвэл энэ оны түвшингийн хэмжээнд ирэх оны төлөвлөлтийг хийж байгаа. Төсвийн хямрал яригдаж байна. Эдийн засаг хүнд байгаа гэхдээ хэт хямарчихаагүй” гэлээ.

 Магадгүй олон нийт эдийн засгийн хямралыг хэт эмзэгээр хүлээн авч хөдөлгөөн өрнөвөл эдийн засаг илүү доройтох магадлалтай болох аж.                   

                    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ