Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2014.12.22
Эдийн засаг, Худалдаа

Төсвийг бодит байдалд нь аваачин батлах ёстой

Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Улсын сан хэдий хэмжээний өр, орлого зарлагатай төсвийг хүлээн авсан бэ ?

Өнөөгийн үнэ цэнээр тооцвол улсын өр 11 их наяд төгрөг. Энэ нь ДНБ-ын 49,9 хувьтай тэнцэнэ. Он гарахад өрийн үйлчилгээний зардлууд нэмэгдэн, валютын ханшны өөрчлөлт нэмэгдээд 53 орчим хувь хүрэх тооцоо байгаа. Урьдчилсан тооцооллоор ийм хэмжээнд хүрсэн тохиолдолд төсвийн тогтвортой байдлын хуулийг ил тодоор зөрчсөн гэсэн үг. УИХ-ын гишүүд төсвийн гадуур их хэмжээний зарлага санхүүжилтүүд хийгдэж байна гэж их шүүмжлэлтэй ханддаг. Үүнийг хуулинд нийцүүлж төсөвт нэгтгэх шаардлага зайлшгүй бий. Гэхдээ бодит байдал дээрх энэ зүйлсийг засаж залруулах нь Засгийн газрын гол үүрэг.

-Он гараад тодотгол эдийн засгийн асуудлууд дахиад үргэлжлэх үү ?

2015 оны төсвийн тодотгол дээр сангийн яам ажиллаж байна. Төсөв бол 2,3 жилийн хугацаанд хөөсөрсөн байдалтай төлөвлөгдөж байсан. Үүнээс үүдээд маш их эрсдлийг нуруун дээрээ үүрсэн. Цаашдаа алдаагаа арилгах ёстой. Төсвийг бодит байдалд нь аваачиж батлах ёстой гэдэг зарчмыг баримталж байгаа.

                            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү

ШИНЭ МЭДЭЭ