Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн уналтыг зогсоох ёстой
Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-аас иргэдтэй уулзах аяныг өрнүүлж байна. Өмнө нь ч гэсэн ингэж иргэдтэй уулзаж байсан. Ингэж уулзалт зохион байгуулаад үр дүн гарах юм уу?
Манай намын 27 дугаар их хурлаар гарсан шийдвэр намын бүтэц бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилж, үйл ажиллааг өөр түвшинд явуулах бодлогыг барьж ажиллаж байгаа юм. Ер нь ард түмний дунд “МАН ард иргэдээсээ хэтэрхий тасарчихаад байна” гэсэн шүүмжлэл яригдаад байдаг.
Нэг талдаа энэ шүүмжлэлийг зөв зүйтэй шүүмжлэл байна гэж хүлээж авч байгаа юм. Тийм учраас намын шинэ бүтэц бүрэлдэхүүний хувьд ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, тэдний дунд орж ажиллах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Тэгээд ард иргэдэд хүрч ажиллах ажлыг эхлүүллээ. Анхны аймаг нь, Дорноговь байсан. Миний хувьд Дорноговь аймгийн Хөвсгөл гэж алслагдсан суманд очиж уулзалт хийгээд ирсэн.
-Таны хувьд Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Говийн бүсэд ажиллахад хэр ялгаатай байна вэ?
Монгол Улсын урд хил дээр, алслагдсан сум, тэр сумаасаа сонгогдоогүй, хангайн хүн очоод уулзалт, ярилцлага өрнүүлэхэд иргэдэд сонин байсан байх. Надад ч гэсэн сонин сайхан санагдсан.
-Иргэдээс гол төлөв ямар санал гарч байх юм бэ?
Иргэдийн хувьд хот, хөдөө ялгаагүй бухимдал ихтэй байна. Тэд эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгааг хэлж байна. Хаана ч очсон “Бид олж байгаа орлогоороо өдөр тутмынхаа амьдралыг залгуулахад хүндрэлтэй болчихлоо шүү" гэдгийг хэлж байна.
Ер нь судалгааны байгууллагуудаас гарсан тоон үзүүлэлтээс харсан ч өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гэдэг нь тодорхой болчихсон. Гэтэл эрх баригчид өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй, бодит орлогоороо амьдраад явах бүрэн бололцоотой гэх юм.Гэвч яг бодит амьдрал дээр байдал огт өөр байгаатай хэн ч маргахгүй. Хамгийн наад захын жишээгээр ярихад л цагаан будааны үнэ 2012 онд 1200-1300 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 2600 төгрөгийн үнэтэй болчихсон байгаа шүү лээ.
Тэгсэн хэрнээ хувь хүний болон айл өрхийн орлого нэмэгдээгүй байдаг. 180 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад буурлын худалдан авах чадвар ямар байх вэ. Тэд ядахнаа л 360 мянган төгрөгийн тэтгэвэртэй болоогүй нөхцөлд худалдан авах чадварт нь үнийн өсөлт шууд нөлөөлнө биз дээ.
-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж одоо сайд нарын асуудал яригдаж байна. Гэтэл сөрөг хүчний зүгээс Засгийн газарт хариуцлага тооцож, Ерөнхий сайдыг огцруулах талаар гарын үсэг цуглуулж байгаа. Харин зарим сайд нар Засгийн газрыг огцрууллаа гээд ямар ч үр дүнгүй. Жил гаруйхны хугацаанд шинэ сайд нар юу ч хийж амжихгүй гэсэн тайлбар өгч байгаа. Үнэхээр Засаг солигдлоо гээд иргэдийн амьдрал дээшлэх үү?
Ер нь иргэд Шинэчлэлийн Засгийн газарт их итгэж, горьдлого тээж хүлээж байсан. Гэвч бүтэн хоёр жилийн хугацаанд иргэдийн итгэлийг хөсөр хаялаа. Ард иргэд хоёр жил нүдээ ширгэтэл амьдрал ахуйгаа сайжруулна, сайжирна гэж хүлээлээ. Амьдрал сайжрах нь байтугай улам доройтож байна. Жилийн өмнө МАН Засгийн газарт хариуцлага тооцох талаар ярихад иргэд өмөөрч байсан.
Нэг хүн гарч ирээд юм хийх гэж байхад та нар болохгүй байна, бүтэхгүй байна гэсэн шүүмжлэлийг ярих юм гэж бидэнд шүүмжлэлтэй хандаж байсан. Харин өнөөдрийн хувьд бүх зүйл өөр болчихсон байна. Жилийн өмнө өмөөрч горьдлого тээж байсан хүмүүсийн найдлага тасраад эхэлчихжээ. Иргэдийн хувьд өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэчихсэн байсан.
Тэд ядахнаа л 360 мянган төгрөгийн тэтгэвэртэй болоогүй нөхцөлд худалдан авах чадварт нь үнийн өсөлт шууд нөлөөлнө биз дээ.
Тэр хуримтлалаараа өнөөдрийг хүртэл ахуй амьдралаа аваад ирсэн. Гэтэл өнөөдөр тэр хуримтлал нь дуусаад ирэхээр амьдрал нь хүндрээд ирж байгаа юм. Үнэндээ айл гэр байтугай улсын өөрийн хуримтлал дуусчихаад байна шүү дээ. Өнөөдөр хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгож чадахаа байчихлаа. Энэ сард цалингаа бүтэн тавьж чадахгүйд хүрэх дээр яригдаад эхэлсэн байна.
Энэ маань юуг хэлээд байна гэхээр улс орны хуримтлагдсан жаахан нөөц дуусчихлаа гэсэн үг. Тиймээс яах аргагүй Шинэчлэлийн Засгийн газартай хариуцлага тооцох цаг болсон байгааг харуулж байна. Өнөөдөр МАН-ын саналыг АН-даа хэтэрхий үнэнч үзэл баримтлалтай хүмүүс л эсэргүүцэж байгаа болохоос биш нийт ард иргэдийн хувьд хариуцлага тооцох нь зөв зүйтэй алхам, цаашдаа энэ байдлаараа улс орон маань явахгүй нь гэдэг дээр санал нэгдчихсэн байна.
-Зарим улстөрчдийн хэлж байгаагаар Засгийн газрыг унагаах гэж МАН-ынхан хэтэрхий улс төржиж шоу хийж байна гэх юм. Та бүхний хувьд орон нутагт ажиллаад ирсэн. Орон нутагт улстөржилт хэр байна вэ?
Би 10 гаруй жил орон нутагт ажиллаж байсан. Мөн УИХ-д ч орон нутгаас сонгогдсон гишүүн хүн. Ер нь хөдөө орон нутагг улс төржилт маш их байдаг. Аймгийн төв харьцангуй гайгүй байдаг ч суманд бол хэрээс хэтэрсэн байх нь элбэг. Найз нөхөд,ах дүү, гэр бүлийн хооронд улс төржсөнөөс болжхоорондоо муулалцдаг, хэрэлддэг, бүр зодолдох дээрээ тулдаг асуудал байдаг.
Саяхан Хөвсгөл суманд очиж уулзалт хийхэд нэг гэр бүлийн цав цагаан толгойтой хоёр буурай оролцсон юм. Нэг нь МАН-ыг, нөгөө нь АН-ыг дэмждэг бололтой. Тэгсэн энэ хоёр буурай маань намын үзэл баримтлалаасаа болоод гэр бүл салах дээрээ тулаад байна гэдгээ хэлж байсан. Олон жил ханилж, зовлон жаргалаа хуваалцаж, өдий хүрсэн хоёр буурайгийн хувьд ийм зүйл ярихад хүргэж байна гэдэг улстөржилт орон нутагт ямар байна вэ гэдгийг харуулж байгаа юм.
-Эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал доройтож байна гэж байна. Гэтэл эрх баригчдын зүгээс Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног зарлаад нэлээдгүй ажил хийсэн байх шиг харагдсан?
Эдийн засгийгэрчимжүүлнэ гэж том ярихаас илүү эдийн засгийн уналтыг зогсоох ёстой байсан юм. Уналтаа зогсоож чадаагүй байж эрчимжүүлье гэсэн сүртэй нэр өгөөд яах юм бэ. Эрх баригчид хөхөө шиг донгодно гэгчээр уран цэцэн үгээр сайхан ярих юм. Харамсалтай нь тэр ярьж хэлж байгаа зүйл нь хэрэгждэггүй. “Эзэн-100” гэдэг хөтөлбөрийн тайлангаас харж байхад энэ төсөл хэрэгжсэн, хэрэгжээгүйгээс үл хамааран хийгдэх ёстой ажлууд хийгдсэн байсан.
Тухайлбал, ОХУ руу автобус явдаг болж, Эрээн хот руу шууд нислэг хийдэг болж гэх мэт. Үнэндээ энэ бүхэн чинь урьд өмнө хэлэлцээд тохирсон байсан ажлууд байсан. Энэ бүхнийг заавал “Эзэн- 100” хөтөлбөрт хамруулах шаардлага байсан юм уу даа. Өнөөдөр хэдэн аж ахуйн нэгж хаалгаа барьж, олон залуус ажилгүй болсныг Ерөнхий сайд хэлэхгүй байна. Өөрөө уг нь энэ бүхнийг хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ.
Өнөөдөр хэдэн аж ахуйн нэгж хаалгаа барьж, олон залуус ажилгүй болсныг Ерөнхий сайд хэлэхгүй байна.
Тэгвэл эдийн засгийг аврах гарц байна уу ?
Монгол өөрөө маш жижигхэн зах зээлтэй орон. Хоёр том гүрний дунд байдаг, байгалийн баялаг ихтэй улс. Байгалийн баялгаа зөв зохистой ашиглаж чадвал улс орноо хөгжүүлэх боломж хангалттай бий. Гэвч төрийн харалган бодлого, ярьж хэлэхээс цаашгүй үйл ажиллагаа нь эдийн засагт асар их дарамт авчирч байна. Нөгөө талаас төрийн дарамтыг арилгана гэсэн атлаа бизнес эрхлэгчдийн ачааллыг улам нэмэгдүүлснээс хөрөнгөк оруулалт буурч байтаа юм. Хөрөнгө оруулагчдад улс төрийн буруу бодлого хүчтэй нөлөөлж дайжихад хүргэж байгаа нь маргашгүй үнэн зүйл.
Ер нь АН-ыг эрх барихаар яагаад эдийн засаг унаад байдаг юм бол гэж гайхмаар шүү. 2000 онд миний бие Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар томилогдож байсан. Ажил авахад Тамгын газрын ажилтнууд маань долоодугаар сараас хойш цалингаа авч чадаагүй, аймаг гэхэд хоёр тэрбум төгрөгийн өрөндорчихсон байх жишээтэй.
Би ийм л аймаг авч байсан. Гэвч өнөөдөр эрх баригчид энэ байдал руу эргээд шилжүүлж байна. Улс орноо өрөнд оруулж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байна шүү дээ. Энэ бүхэн эцсийн дүндээ ард түмний нуруун дээр очих ачаа юм.