Нягтлан бодох бүртгэлийн хуулийн төсөлд засах зүйл байгааг хэлэв
Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцэж эхэллээ.
Засгийн газрын зүгээс бизнесийн орчныг сайжруулах хүрээнд дээрх хуулийг шинэчлэх шаардлагатай хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин зарим заалтыг засахгүй бол болохгүй хэмжээн УИХ-ын гишүүд санууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
"Хуулийн 19.1.11-т эрх бүхий нягтлан бодогчийг бүртгэлд оруулах, нийтэд мэдээллэх гэсэн заалт байгаа нь дөнгөж нягтлан бодох мэргэжилтэй болчихоод маргааш нь ажилд ороод шууд ажиллах боломжийг нь энэ хуулийн өөрчлөлтөөр хааж өгч байгаа нь зөв үү" хэмээн ажлын хэсгээс асуув.
Түүний асуултад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:
"Одоогийн байдлаар 19-р зүйлийг устгасан байгаа. Энэ талаар дахиж ярилцана. Мөн та бүхэнд өргөн мэдүүлсэн хуулийн төслөө дахин тулгах шаардлагатай байгаа" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
“1,11-тэй уялдаад 20.6.2 нь өөрчлөгдөнө биз дээ. Тэгэхгүй бол төвөгтэй байдал үүсгэх вий” хэмээв.