Л.Энх-Амгалангийн санаачлагаар ажлын байрны нээлттэй өдөрлөг боллоо
2014.05.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалангийн санаачлагаар ажлын байрны нээлттэй өдөрлөг боллоо

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар Хүний Хөгжил Судалгаа Сургалтын төв, Хөвсгөл аймгийн Оюутан Залуучуудын Хөгжлийн төв хамтран   Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, ажлын байраа хадгалах, дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдахад зарцуулагдах хугацааг ойртуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хичээлийн бус цагаараа ажил хөдөлмөр эрхлэх, хууль эрх зүйн орчныг бий болгох боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Манай улсын суурин хүн амын 21,7 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн 28.1 хувь буюу 175.0 мянга нь төрийн ба төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж, МСҮТ-дэд суралцаж байна.

Оюутнуудыг хөдөлмөрийн гараагаа эхлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургах зэргээр хөдөлмөрийн зах зээлтэй холбох үйл ажиллагаа хэрэгжиж оюутан залуучууд хичээлийн бус цагаараа цагийн ажилд хамрагдан хөдөлмөрт бэлтгэгдэн орлоготой болсон хэдий ч оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчин боловсронгуй биш, ажил олгогчдын ойлголт хандлага жигд биш, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хэрэглээ хязгаарлагдмал байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэх нь чухал байгаа. Өнөөдрийн арга хэмжээнд  ажил олгогч 8 компани 120 гаруй нээлттэй ажлын байрыг танилцуулж Хөвсгөл аймгийн 130 гаран оюутан өөрийн сонирхсон ажилдаа анкет бөглөж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Оюутнуудыг ажлын байраар хангах хэрэгцээ шаардлагыг дараах байдлаар тодохойлж болно. Жишээлбэл : Хөдөө аймаг, сумын оюутнуудад ажлын байрны хэрэгцээ шаардлага их байдаг, Насны бүтцийн хувьд нийт ажилгүй иргэдийн 57.5 хувийг 15-34 насны залуус байна. Ажилгүй таван хүний хоѐр нь 20-29 насны залуус байна.

  1.  Их дээд сургууль, колледж,  МСҮТ-д сурч байгаа  оюутнуудыг Аж Ахуй Нэгж Байгууллагуудад хичээлийн бус цагаар ажиллах  боломжийг бүрдүүлэх
  2.  ААНБ-дад цагийн ажлын хэрэгцээ шаардлага их байдаг,
  3. Цагийн ажилд оюутнуудыг ажиллуулахын давуу тал болон тулгардаг хүндрэл бэрхшээл гардаг...Тиймээс аюулгүй ажиллагааны гэрээг байнга хийдэг байх,
  4.  Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэд Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвүүдийг  байгуулах,  байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа ОХЭДТ-үүдэд материаллаг тал дээр нь дэмжлэг туслалцаа үзүүлэх
  5.  Оюутнуудын эзэмших мэргэжлийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан урьдчилан төлөвлөж, ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн дагуу  сургах боломжийг хэлэлцээ
  6. Ажил олгогчдын зүгээс ажлын байранд тавьж байгаа шаардлагыг уян хатан болгох, оюутнуудыг ажлын байранд мэргэжлийн дагуу дадлагажуулах, төгсөөд ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх гэсэн хэсэгт хуваажээ.

Хөвсгөл аймгийн оюутнуудын хувьд:

Гэтэл манай Улсын их дээд сургууль, коллежийг 37,000 гаран оюутнууд төгсдө

Улсын хэмжээнд 87,000 ажилгүй иргэдийн бүртгэл байдаг. Гэтэл манай Улсын их дээд сургууль, коллежийг 37,000 гаран оюутнууд төгсдөг. Хөвсгөл аймгаас 10.500 орчим  оюутан Их дээд сургуульд суралцаж байгаагийн 80 хувь нь буюу 8000 орчим оюутан нийслэл хотод суралцаж байна. Эдгээр оюутнуудын Ихэнх нь хөдөө, баг сумаас ирж суралцдаг. Оюутны нэг жилийн сургалтын төлбөр дээд тал нь 2 сая гаран, доод тал нь 1,3 сая төгрөг байгаа. Дотуур байр дунджаар 400.0 мянга. Дээр нь хоол хүнсний зардал нэмэгдэнэ. Энэ бол хөдөө орон нутгаас зөвхөн нэг хүүхдээ сургаж байгаа зардал. Тэгвэл 2-оос дээш оюутантай өрх Хөвсгөл аймагт маш олон байдаг. Банкны зээлийн шалтгааны ихэнх хувь нь сургалтын төлбөр байдаг. Ийм учраас оюутнууд хичээлийнхээ чөлөөт цагаар цагийн ажил хийх сонирхол маш их байна. 

Хуулийн хүрээнд шийдвэрлэх гарц:

Оюутнуудыг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад татварын болон урамшууллын оновчтой хэлбэрийг нэвтрүүлэх хэрэгтэй

 Үүнийг хууль эрхзүйн хувьд улам боловсронгуй болгож өгөх хэрэгцээ шаардлага байгаа. Яагаад гэвэл ажлын байрны дарамт ирэх, ажилласан хөдөлмөрөө бүрэн үнэлүүлж чадахгүй байх, Оюуны хөдөлмөрөө бага үнэлүүлэх, Аюулгүй ажиллагааны баталгаа гаргуулах гээд олон бэрхшээлүүд гарах магадлал өндөртэй. Тиймээс гадаадын өндөр хөгжилтэй орнуудын энэ төрлийн туршлагуудыг нэвтрүүлэх, өөрийн хөрсөндөө буулгах шаардлага үүсч байна.  Оюутнуудыг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад татварын болон урамшууллын оновчтой хэлбэрийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ