“Их сорилго” олмпиадад тэргүүлэгчдийг шагнаж урамшууллаа
“Их сорилго” олмпиадад тэргүүлэгчдийг шагнаж урамшууллаа
2014.05.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Их сорилго” олмпиадад тэргүүлэгчдийг шагнаж урамшууллаа

2014 оны 5 дугаар сарын 03-04-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 11-р анги төгсөгчдийн дунд математик, нийгмийн ухааны хичээлээр “Их сорилго” олмпиад, багш нарт “ХХI зууны багшийн чадамж” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээг Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, МУБИС, МУБИС -ийг төгсөгчдийн холбоо, Мандал сумын III сургууль хамтран  зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь боловсролын салбарын өнөө үеийн шаардлагад нийцсэн, цаг үеийн шинжтэй, боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд судлаач, эрдэмтэн багш нарын өргөн багаар ажилласан  шинэлэг ажил болов.

Мөн энэ арга хэмжээг Ж.Эрдэнэбат гишүүн 100 хувь ивээн тэтгэн ажилласан нь өөрийн сонгогч олон түмний нэн ялангуяа хүүхдүүдийнхээ оюуны салбарт оруулсан үнэтэй хөрөнгө оруулалт, багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлсэн бүтээлч ажил боллоо. Олимпиадад оролцогч сурагчдын үзүүлсэн амжилтын дараалалаар, тэдний авьяасыг нээн  хөгжүүлэх зорилгоор нийт зургаан сурагчийг МУБИС-д элсэн суралцуулахаар  урьсан нь нэг талаас мэргэжлээ зөв сонгон  цаашид амжилттай суралцах боломжийг нээж өгсөн ажил болсон гэж онцлон тэмдэглэж байна.

“Их сорилго” олимпиадад амжилттай оролцон МУБИС-д элсэн суралцах эрхийн бичгээр   шагнуулсан сурагчид:

Энэ арга хэмжээг Ж.Эрдэнэбат гишүүн 100 хувь ивээн тэтгэн ажилласан юм.

1.  Төрбаатар овогтой Цагаан Охин – Сэлэнгэ аймгийн  Мандал сумын III дугаар сургуулийн сурагч (Математикийн хичээлээр 1 дүгээр байр)

2. Мягмар овогтой Ганцэцэг – Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын II дугаар сургуулийн сурагч (Математикийн хичээлээр 2 дугаар байр

3. Чулуунхүү овогтой Зулаа –Сэлэнгэ аймгийн Мандал сумын III дугаар сургуулийн сурагч (Нийгмийн ухааны хичээлээр 1 дүгээр байр

4. Сэлэнгэ овогтой Энхцэцэг- Сэлэнгэ аймгийн Мандал  сумын I дүгээр сургуулийн сурагч (Нийгмийн ухааны хичээлээр 2 дугаар байр

5. Эльбус овогтой Батэрдэнэ – Сэлэнгэ аймгийн Мандал сумын I дүгээр сургуулийн сурагч

6. Ган – Эрдэнэ овогтой Батэрдэнэ – Сэлэнгэ аймгийн Мандал сумын II дугаар сургуулийн сурагч

Багш нарт дараах сэдвүүдээр сургалт явуулсан байна. Үүнд:

“ХХI зууны багшийн чадамж”, “Боловсролын байгууллагын үйлчилгээний маркетинг”,  “Багшийн имиж, хөгжил”, “Багш” ,”Ном” , “Авьяас” хөтөлбөрийг хослуулан хөгжүүлэх боломж,-“Ардчилалын үнэт чанар, үнэлэмжийн тухайд”, “Нийгмийн ухааны хичээлээр суралцахуйд сургах нь”, “Суралцагчдын оюун ухааны хэв шинжийг тодорхойлох нь”, “Математикийн онолын зарим асуудлаас”, “Бодлого бодуулах арга зүйн асуудал” зэрэг.

ШИНЭ МЭДЭЭ