2014.05.01
Эрүүл мэнд

Ж.Эрдэнэбат гишүүн Сумдын эм хангамжын асуудлыг сөхлөө

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаар  “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх  шийдлээ.

Ж.Эрдэнэбат гишүүн асуулт асуулаа

Цөөн хүн амтай сумдын хувьд эм худалдаж авах асуудал хүнд байна. Яагаад гэвэл тэнд эмийн сан гэдэг ойлголт алга болчиж. Эм худалдан авахын тулд төв бараадах шаардлага гарч байна. Энэ сумдад анхаараач. Тэнд ажиллаж байгаа эмийн санг ямар байдлаар үйл ажиллагаагаа аваад явах зохицуулалт байна анхаараач. Эмийн тендерийн асуудал байна. Сумдын Ерөнхий эмч үзмэрч шиг л байна. Тухайн сумын иргэд энэ жил ямар ямар өвчин тусахыг үзэж хараад, түүнд таарсан эмийг нь захиалаад, тендерийг нь зарлачих юм. Янз бүрийн шалтгаанаар тендер хойшлогдвол тэр сумын эмнэлэг эмгүйгээр нэг, хоёр сар болдог нөхцөл байдал үүсчихсэн байна. Энд ямар бодлого байна вэ?

Н.Удвал: Сумдад чанарын баталгаатай, өндөр түвшний эмээр хангах тогтолцоог бий болгох арга бол төвлөрсөн худалдан авалтыг бий болгох асуудал байгаа юмаа. Энэ сумын ч бай аймгийн ч бай эрүүл мэндийн төс өөрсдийн захиалгыг эрүүл мэндийн яамд өгч, яам нь худалдан авалтын байгууллагатайгаа хамтран түргэвчилсэн худалдан авалтыг зохион байгуулж өгөх юм.

ШИНЭ МЭДЭЭ