УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэтбат
2014.03.27
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр УИХ-ын гшүүд тойрогтоо ажиллаж байгаа билээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойргийнхоо иргэдтэй хийх уулзалтаа энэ сарын 10-наас эхлүүлж, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Жавхлант, Шаамар, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Сайхан сум болон Бугант, Дулаанхаан, Номгон тосгонд ажиллаад иржээ. Тэрээр энэ үеэр УИХ-ын намрын чуулганы хугацаанд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулахын зэрэгцээ хуулийн хэрэгжилт, орон нутгийн хаваржилтийн талаар иргэдийн санал бодлыг сонссон юм.

Сэлэнгэ аймгийн ард иргэдийн дийлэнх хувь нь газар тариалан, мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа залгуулдаг. Хаврын тариалалт эхлэх дөхсөн энэ үед амьжиргааны гол эх үүсвэр болсон төмс, хүнсний ногооны талаар нийгэмд сөрөг ойлголт төрүүлэхүйц мэдээлэл тархсанд бухимдаж байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй байгааг ард иргэд гишүүндээ уламжилжээ.

Мөн Ж.Эрдэнэбат гишүүн тойрогт ажиллах хугацаандаа аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Мэргэжил сонголт” сэдвээр илтгэл тавин, Сэлэнгэ нутгийн хөгжлийг түүчээлэх хүүхдүүд ирээдүйдээ мэргэжлээ хэрхэн зөв сонгох, мэдлэг боловсролтой зөв хүн болж төлөвшихөд юуг анхаарах ёстой талаар санал бодлоо солилцжээ.

ШИНЭ МЭДЭЭ