Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2014.02.11
Улстөр
Ерөнхий сайд загварын мэдрэмж сайтай
Төр, түмнээ хүндэтгээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар төрийн золголтод үндэсний хувцсаараа гоёдог.
Ялгуулсан хэмээх модон морин жилийн Сар шинийн баяраар төрийн гурван өндөрлөг ямар дээлээр гангарахыг сонирхсон хүн олон. Ерөнхийлөгч дөрвөн талтай булган малгай, бор өнгийн үстэй дээлээр гоёсон бол УИХ-ын дарга мөн л ижил өнгө сонгосон байв. Төрийн тэргүүнээс ялгаатай нь тэрбээр бор өнгийн хантааз давхарласан байсан.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр даруухан дээл өмссөн бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сонголт эсрэгээр байлаа. Тэрбээр загварын мэдрэмж сайтай. Сүүлийн үеийн загварын чиг хандлагыг алдалгүй дагаж, саарал өнгийн хүннү захтай дээл өмссөн байсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр харин шляпан малгайгаараа ижилсэж байна лээ
ШИНЭ МЭДЭЭ
Хууль зүйн байнгын хороо байгуулагдав
2020.07.01
Ерөнхийлөгч Х.Баттулга БХЯ-нд ажиллав
2017.08.01
Хэн, юу хэлэв?
2016.12.02