Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан
2014.01.17
Улстөр

Дотоодын хэрэгцээнд 500-600 тонн хивэг авч үлдэх боломжтой гэв

Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар /2014.01.15/ Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Мөн дээрхи хуулиудтай холбогдуулан “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Хэлэлцэж буй хуулиудын төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд салбарын сайдаас асуулт асууж, хариулт авлаа.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг асуултдаа, 100.0 тонн улаан буудайнаас хивэг гарна. 1000 тонн хивэг экспортод гаргалгүйгээр дотоодын сүүний фермүүдэд өгөх шаардлагатай байгааг хөндөж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаас энэ асуудлаар тайлбар авахыг хүслээ. Хивэгний экспортыг дэмжих ёстой.

Дотоодын хэрэгцээ 1000 тонн-д хүрэхгүй харин 500-600 тонныг авч үлдэх боломжтой гэсэн хариулт өглөө. Ингэснээр 500 тонн хивэгийг дотоодын хэрэгцээнд авч үлдэх асуудлыг Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг болгон хүргүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ