Ирэх оны төсвийн төсөл хоёр дахь даваагаа давлаа
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б. Болор танилцууллаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг нар ажиллаж, байнгын хорооны ажлын хэсгээс боловсруулан хуралдаанд оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 100 гаруй саналын томъёоллоор санал хураалгалаа.
Хөдөлмөрийн сайдын төвлөрсөн арга хэмжээний зардалд Улаанбаатар хотын өрх толгойлсон хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд болон ажил олгоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхэд зориулан 3,900.0 сая төгрөг нэмэх санал хураалгахад
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, сан байна, сайдын мэдэлд сан байгаа тул дээрх саналын томъёоллоор санал хураалгах шаардлагатай эсэхийг асуулаа.
Зарчмын зөрүүтэй 100 гаруй саналын томъёоллоор санал хураалгалаа.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хариулахдаа 2014 оны төсөвт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилт буурч байгаа учир дээрх саналыг гаргаснаа тайлбарлалаа.
Санал гишүүдийн дэмжлэгийг авлаа. Найруулгын шинжтэй болон зохицуулалт хийх санал гаргасныг гишүүд дэмжлээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их тогтоолын төслийг хэлэлцлээ. Ингээд 2014 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусган нэгдсэн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.