Ж.Энхбаяр “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Атрын IV” аян 37 мянган ажлын байр бий болгосноор хөдөлмөрийн зах зээлийг 3,6 хувиар өсөхөд гол нөлөөг үзүүллээ
2025.07.04
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Энхбаяр “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Атрын IV” аян 37 мянган ажлын байр бий болгосноор хөдөлмөрийн зах зээлийг 3,6 хувиар өсөхөд гол нөлөөг үзүүллээ

Дэлхийн эдийн засгийн савлагаатай энэ цаг үед манай улсын орлогыг гол эх үүсвэр нүүрсний үнэ огцом унаснаас үүдэж хүндрэл бэрхшээлийг даван туулахаар төсвөө тодотгож буй.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уул уурхайгаас эдийн засгийг босгоход гол тулгуур нь хөдөө аж ахуйн салбар байх ёстойг хэлсээр байгаа. Эдийн засаг тогтвортой байхын тулд ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэн бүр орлоготой байх боломжийг төрийн зүгээс бүрдүүлэх нь чухал.

Энэ зорилго хөдөө аж ахуйн салбар, тэр дундуу Цагаан алт, Хүнсний хувьсгал, Атрын IV аяны нөлөөгөөр биеллээ олж үр дүнд хүрээд байна.

Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд

1.26 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2577 иргэн, аж ахуйн нэгжид олгож, гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хүнсний 52 үйлдвэр ашиглалтад орсноос хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 37 хувиар нэмэгдсэн юм.

Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд

119 үйлдвэр 412.75 тэрбум төгрөгийн хүүгийн дэмжлэгтэй зээлд хамрагдаж, техникийн зохицуулалт хэрэгжсэнээр самнасан ноолуураа экспортолж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд 8000 ажлын байр шинээр бий болно.

"Атрын-4" аяны хүрээнд

2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр "Атрын 4" аяныг албан ёсоор эхлүүлж, 522 иргэн, аж ахуй нэгж 244.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдав. Уг аяны хүрээнд Төв, Дорнод, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгуудад тариалангийн талбайг 71.2 мянгаар нэмэгдүүлээд байна.

Үндэсний статитикийн хорооноос хөдөө аж ахуйн салбар 37 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн. Хөдөлмөрийн зах зээл 2025 оны I улиралд өмнөх оноос 48 мянга буюу 3,6 хувиар нэмэгдсэн нь ХАА-н сэргэлтийн гол нөлөө хэмээн тодотгов.

ШИНЭ МЭДЭЭ