МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.03
Боловсрол

Б.Жаргалан: Үндэсний их баяр наадмын үзэл санаад өөрчлөлт оруулж байгаагаараа онцлог

УИХ чуулганы /2025.07.03/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор С.Эрдэнэболд гишүүний асуултад Б.Жаргалан гишүүн хариулт өгөв.

Үндэсний их баяр наадам бол манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёл, өв уламжлал, зан заншлийг бэлгэдсэн монголчууд бидний уламжлалт их баяр. Үндэсний их баяр наадамтайгаа хамтатгаад бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсын түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан. Монголын төрт ёсны уламжлалд бас онцгой хувь нэмэр оруулсан энэ түүхэн үйл явдлуудыг тэмдэглэж иргэдийн ой ухамсарт сануулж нэгдмэл үнэт зүйлээрээ бахархах боломж бололцоо олддог. Жишээлбэл тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол улс байгуулагдсаны ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардын хувьсгалын, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмуудыг зарим цаг үеүдэд хамтатган тэмдэглэж байсан туршлагууд байгаа. Тиймээс энэ парламент энэхүү хуулийг баталснаараа Үндэсний их баяр наадмын үзэл санаад өөрчлөлт оруулж мөн Монгол Улс нэн шинэ үеийн түүхэнд тохиосон голлох үйл явдлуудыг хамтатган тэмдэглэх үзэл санааны өөрчлөлтийг оруулж байгаагаараа их онцлог. Энэ парламентын бас түүхэн шийдвэрүүдийн нэг байна гэдэгт итгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ

МЭДЭГДЭЛ 2025.06.25