
2025.07.03
Орон нутгийн хөгжил
ГАЗРЫН ТОСНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ МЭРГЭЖЛЭЭР 100 ХҮРТЭЛХ ХУВИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЭХЛҮҮЛЛЭЭ
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ренчинбямбын Сэддорж 2025 оны 05 сард Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулагдаж буй “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалттай танилцсан юм.
Тэрбээр тус бүтээн байгуулалтын явцад ихэд сэтгэл хангалуун байсан бөгөөд уг бүтээн байгуулалтад БНЭУ-ийн 800 гаруй ажилчид оролцож буйг хараад “Монголчууд маань үйлдвэрээ ажиллуулах ёстой доо” хэмээн харуусангуй өгүүлсэн юм.
Улмаар энэхүү хүслээ гүйцээхээр ШУТИС харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль дээр “Газрын тосны инженерчлэл” мэргэжлээр 100 хүртэлх хувийн тэтгэлэгтэй мэргэжилтэн бэлтгэх ажлыг зохион байгуулах ажлыг санаачлан, хэрэгжүүлж байна.