2025.06.18
Улстөр
Ц.Мөнхбат: Ж.Батсуурь сайдын үед эхлүүлсэн Орон нутагт орон сууцжуулах ажлыг үргэлжлүүлээд явах шаардлагатай
УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат дараах байр суурийг илэрхийллээ.
Өнгөрсөн Засгийн газартсайн ажиллаж байсан зарим сайд нар энэ ЗГ-т үргэлжлүүлээд ажиллаж байгаа явдалд нь талархалтай байна. Жишээ нь Б.Дэлгэрсайхан сайд, Н.Учрал, Б.Батцэцэг, П.Наранбаяр, С.Амарсайхан сайд нар гэх мэтчилэн. Сайд нартаа ажлын амжилт хүсэж байна. Мөн шинээр томилогдож байгаа олон сайхан залуусайд нартаа амжилт хүсье. Ялангуяа Э.Бат-Амгалан сайддаа барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдож байгаа явдалд нь баяр хүргэж, амжилт хүсье. Нэг чухал зүйл бүсчилсэн хөгжил,хөдөөгийн хөгжил гэж байгаа. Ж.Батсуурь сайдын үед эхлүүлсэн орон нутагт орон сууцжуулах асуудлыг үргэлжлүүлээд яваасай гэж танаас хүсэж байна.
Эрчим хүчний сайдаас нэг зүйласууя. 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрлийг сонгон шалгаруулж өгдөг болсон юм байна лээ. Үүнээсхойш нэг ч төсөл яваагүй, нэг ч зөвшөөрөл олгогдоогүй. Энэ ямар учиртай байдаг юм. Юундаа байгаад одоо энэ зөвшөөрөл нь олгогддоггүй юм бэ? Үүнээс шалтгаалангадна, дотнын хөрөнгө оруулалтууд дагаад зогсчихдог, хүлээгээд байгаад байдаг нэг ийм асуудал байна.