МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.12
Улстөр

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын сан ЭМЯ-ны харьяа байх нь зөв үү!

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

Таныг 8 дахь удаагийн парламентын дарга байх үед бид бас их чухал зүйлүүд дээр хамтарч ажилласан. Ялангуяа эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх ажлын хэсэг байгуулан ажиллаж нэлээдгүй олон хууль тогтоолуудыг бид баталж чадсан. Үүнтэй холбоотойгоор эмийн чанарын асуудлыг түр хороо байгуулан эмийн чанартай холбоотой асуудлыг нэлээдгүй нухацтай ярилцсан. Болохгүй байгаа зүйлүүдийг ил гаргасан. Өнөөдөр бид УИХ-аас 12 зүйл заалт тогтоол өгсөн боловч хэрэгжилт нь одоо хүртэл байхгүй байна. Үүнтэй холбоотойгоор Их Хурлын хууль тогтоол Засгийн газар үүнийг юу гэж үзэх ёстой юм бэ? Та байр сууриа хэлээч ээ? Эрүүл мэндийн салбарын санхүүжилт бол тийм ч бага биш ээ. Нэлээдгүй их хувиар нэмсэн.  Бид бол 4 дахин нэмчхээд байгаа ЭМД-ын сангийн төсвийг. Тийм учраас үүний зарцуулалтын оновчтой байдал үрэлгэн биш хэрэглээнд суурилсан хүн бүрд хүртээмжтэй байх энэ тогтолцоог яагаад хийж чадаагүй гэж бодож байгаа вэ? Ер нь ЭМД-ын сан ЭМЯ-ны харьяа байх нь зөв үү? Энэ дээр таны байр суурь ямар байх вэ? 

 Түүний асуултад, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ