МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.10
Боловсрол

Б.Хэрлэн:Ёс зүйн асуудал бол хүний өөрийнх нь хүмүүжил, төлөвшлөөс хамаардаггүй.Тэр хүний ажиллаж буй орчин нөхцөлөөс маш их хамаардаг

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2025.06.10ны өдрийн хуралдаанаар Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн  зохион байгуулсан талаарх Монгол Улсын Ёс зүйн хорооны мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Хэрлэн асуулт асуулаа.

Ёс зүйн асуудал бол хүний өөрийнх нь хүмүүжил, төлөвшлөөс хамаардаггүй.Тэр хүний ажиллаж буй орчин нөхцөлөөс маш их хамаардаг. Ёс зүйн асуудлыг харахаараа хувь хүнээс өөрөөс нь болох мэтээр хараад тэр хүнийг сургачих юм шиг байна уу даа гэж анзаараад байна. Энэ талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байсан хүний хувьд өнөөдөр бид нар зан үйлийн хандлагыг яриад байна.Бид нарын үг үйлдэл зөвхөн миний хүсэл зоригоос гадна би хаана, ямар орчин нөхцөлд байгаа вэ гэдгээс маш их хамаардаг. Тиймээс төрийн байгууллагын ёс зүйн асуудлыг ярьж байгаа тохиолдолд төрийн албан хаагч ажил үүргээ хуулийн дагуу хэвийн хийж гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх тухай дээр голлож анхаарч, цааш цаашдын үйл ажиллагаанд анхаармаар байна.  Өмнө нь хэлэлцүүлж байхад алдаа, дутагдлыг нь бүртгэх тухай асуудал ярьж байсан.Өнөөдөр үүн дээр урамшууллын механизмыг хуулиар зохицуулна гээд ороод ирсэн. Хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх ёстой хүн. Үйлчилгээ авах гээд орж ирсэн хүнд цаг тухайд нь үйлчилгээ үзүүлээд үүргээ гүйцэтгэсэн. Юуных нь төлөө тэр хүнийг шагнах гээд байгаа юм бэ? Хэн урамшуулах вэ? Урамшуулах шийдвэрээ яаж гаргах гээд байна гээд үйл ажиллагаанууд чинь нэг болохоор алдаа зөрчлийг нь бүртгэнэ гээд. Нэг эсхүл шагнаж урамшуулах механизмыг хуулиар зохицуулна гээд байна.Үүн дээр энийг тодорхой болгоод өгчихвөл яаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын байрны дарамт, хүчирхийллийн тухай асуудал. Төрийн албан хаагчийн ажлын байран дээрх ёс зүйн зөрчлийн тухай асуудлуудаа яаж хэл зааг нь тодорхойлж, хуулиараа хэрхэн зохицуулах вэ? 

Түний асуултад, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс  хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ